Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
Допингийн шийтгэлийн улмаас барилдах эрхээ найман жилээр хасуулсан Улсын арслан Э.Оюунболд дэвжээнээ эргэн ирж, барилдахаар болжээ. Тодруулбал, тэрбээр нэгдүгээр сарын 27-ны өдөр буюу ирэх Бямба гаригт Өвөрмонголд болох барилдаанд зодоглох гэнэ. Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудаснаа "Сайн байцгаана уу? Өвөрмонголын ах дүүстээ шинэ жилийн мэндийг хүргэе. 2024 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр болох барилдаанд би зодоглох болно. Та бүхнийг өргөнөөр ирж үзэж, дэмжихийн хүсч байна" гэв.
Монголд барилдах эрхээ хасуулсан бөхчүүд хилийн чандад зодоглох болсон. Тухайлбал, даян аварга Н.Батсуурь үндэсний бөхөөр барилдах эрхээ хасуулсан үедээ буюу 2021 онд самбо бөхийн ДАШТ-д барилдаж, хүрэл медаль хүртэж байсан бол сүүлд улсын харцага Ц.Мөнхбаяр Өвөрмонголд очин барилдсан. Ц.Мөнхбаяр нь дөрвөн жилээр барилдах эрхээ хасуулсан юм.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS