Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
Жил бүр гуравдугаар сарын 1-10-ны өдрүүдэд зохион байгуулдаг олон улсын кино наадамд монгол уран сайхны кино шалгарчээ. Тухайлбал найруулагч П.Лхагвадуламын "Сэр сэр салхи" кино Япон улсын Осака хотын олон улсын Азийн кино наадмын уралдаант хэсэгт шалгарсан байна.
"Сэр сэр салхи" уран сайхны киноны хувьд 2023 оны арваннэгдүгээр сард Хятад, Хонгконгийн олон улсын кино наадмуудаас шагнал хүртсэн. Тодруулбал, Хонгконгийн Азийн кино наадмаас “Залуу шүүгчдийн шагнал”-ыг хүртсэн бол Хятадын "Pingyao International" кино наадмын “Шилдэг найруулагч” шагналын эзэн болсон.
Найруулагч П.Лхагвадуламын бүтээл "Сэр сэр салхи" уран сайхны кино нь 80 дахь удаагийн Венецийн олон улсын наадамд амжилттай оролцож, "Алтан арслан"-гийн эзэн болсон билээ.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS