Танхимаа ломбард, өөрийгөө АН-ын өргөмөл хүү болгосон Л.Оюун-Эрдэнийн 4 жил ба алдаа онооны дэнс
АН-ын МҮДН фракци Хөгжлийн банкыг тэр чигээр нь авсан уу?
“Трафигура”-г луйвардсан Э.Жононбаяр дуулиант “Меланж”-д эзэн суужээ
Монгол улсын тайз, дэлгэцийн нэрт жүжигчин, "Илүү сартай зун"-ы Галаагаар бүсгүйчүүдийн хайрыг татаж явсан Д.Сособарам Токио хотыг зорих нь ээ. Хошин урлагийг Монголд үүсгэн хөгжүүлэгчдийн нэг, уран уншигч, Монгол Улсын Төрийн соёрхолт, МУГЖ гээд цол гуншин ихтэй түүнд уран бүтээл арвин бий.
"Илүү сартай зун", "Догшин хутагтын сахиус", "Аравт", "Атга нөж" зэрэг тайз, дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлсөн тэрээр бяртай дуучин. "Дорнын цагаан саран", "Зүүдний гуйлга", "Хүмүүн заяаны өлгий" гээд түүний урласан дуу олны сэтгэлийг баясгасан. Тэгвэл Төрийн соёрхолт Япон улсын Токио хотноо элэг нэгт монголчууддаа сэтгэлд хоногшсон дуунуудаа хүргэхээр зорин очих гэнэ.
Энэ талаар цахим хаягт нэгэн иргэн түүний Галаагийн дүрийн талаар тодотгон бичиж, тэмдэглэжээ.
"МИНИЙ ХАЙРТАЙ ГАЛАА ТОКИОД ИРНЭ
Хүнийг илүү хайрлаж болно оо гэсэн албан ёсны зөвшөөрөл байдаг байсан бол " Илүү сартай зун"-ы Галаадаа "дурлах"байлаа...
Эр хүний насаар тооцвол энэ кино ид бяр жагссан 37 настай юм байна.
1987 онд дэлгэцийн бүтээл болсноосоо хойш олон жил үзэгчдийн зүрх сэтгэлд Галаагийн дүрийг тултал нь амилуулж, амьдруулсан хүн бол Монгол Улсын тайз, дэлгэцийн нэрт жүжигчин, Хошин урлагийг Монголд үүсгэн байгуулагчдын нэг, Р. Чойномын нэрэмжит нэг хүний "Од" театрын жүжигчин, уран уншигч, Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Дамдинсүрэнгийн Сосорбарам (өвөг эцэг Догмидоор овоглодог) эрхэм билээ. Энэ эрхэм хүний бүтээсэн бүтээл бүхэн сэтгэлийн уярал, монгол омогшлыг төрүүлдэг учраас маш их хүндэлдэг билээ.
Миний хайртай Галаагийн дүрийг ийм сайн бүтээлцэхэд нь Монголын ард түмний соён гэгээрүүлэгч, жинхэнэ алтан үеийнхэн ард нь зогсч байжээ.
"Илүү сартай кино"-ны хөгжмийн зохиолчоор Аугаа их, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Хөгжмийн нэрт зохиолч Бямбасүрэнгийн Шарав гуай, Ерөнхий найруулагчаар Ж.Сэлэнгэсүрэн, зохиогчоор Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино зураглаач Б.Балжинням, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч С.Жаргалсайхан нар ажиллажээ. Киноны дүрүүдэд:
Галбадрах- Д.Сосорбарам,
Ариунаа- О.Оюун,
Даваажав- С.Сэлэнгэ нар гайхалтай уран чадварлаг, монгол хүний дотоод сэтгэлийг уран сайхнаар нээж өгч чадсанаараа энэ кино ийм" урт насалж" өнөөдрийг хүртэл үнэ цэнтэй хэвээр байна.
Жүжигчнийхээ гайхалтай авьяасыг Галаагийн дүрээр ийнхүү үлдээж чадсан авьяаслаг уран бүтээлч Д. Сосорбарам ах маань ингээд зогсохгүй цаглашгүй авьяастай нэгэн билээ.
Түүнийг "Дорнын цагаан саран", "Зүүдний гуйлга" дуугүйгээр төсөөлөх аргагүй ээ. Яаж тэгж дуундаа агсч, амилж, амьдруулж чаддаг нь энэ эрхмийн төрөлхийн авьяасынх биз ээ. Үүнд хариулт олдохгүй юм.
Ямар ч байсан эрхэм хөмүн, уран бүтээлч маань Японы тэнгис далайг аргадаж дуулахаар "Дорнын цагаан саран"-гаа дагуулсаар айсуй.
Эрхэм ахын аяны жолоо тавлиун сайхан байж, элэг нэгтнүүд чинь Токиогийн үдшийг хамтдаа өнгөрүүлэхийг тэсэн ядан хүлээж байгаа шүү.
Осака хот.
Сэтгүүлч В.Сарантуяа"
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS