Сошиал Battle ба од болох хурган маркетинг  

Сошиал Battle ба од болох хурган маркетинг  

Сошиал орчлонг хайрлаж тордоод байвал амьдрал чинь нахиална, бүр үр жимс нь сагсайтал ургана, амьдралын чинь. Үүний тод жишээ бол инфлюнсерүүд. Галзуу солиотой мэт аашилж чадвал эсвэл гэр бүл, хувийн амьдралаа А, Б-гүй, ичих нэрэлхэх юмгүй дэлгэж чадвал од болох, инфлюнсер болох бол нэг өдрийн л асуудал. Авчиг тэд саяхнаас тайван сайхан хөлөө жийн амьдарч чадахаа байлаа. Оргилд яваа хэн нэгнийг олж ноцох, сошиалд тулаанд дуудах шинэ урсгал орж иржээ. Ойрын үеийн тулаануудыг хамтдаа тольдоцгооё.

Нара VS Япон даруулга

Энэ хүртэл Нара өөдөөс нь боссон тэрслүү этгээдтэй таарч байгаагүй юм. Харин өөрөө бол олон хүний хувьд хар дарсан зүүднийх нь эзэн явж ирлээ. Цочирдом нь сошиалын хатан зөгий рүү хэн нэгэн инфлюнсер, нөлөө бүхий этгээд  ч биш Япон даруулгын найз залуу гэдгээрээ олны танил болоод буй залуу “угаадас цацаж” орхилоо. Цаст уулын цагаан арслан цаг нь болохоор шоргоолжинд баригдана гэдэг л энэ байх. Гэвч Нара бол Нара. Нам тавихаа мэднэ. Цаад залуугийн тухайд Нараг ашиглаж  рейтингээ өсгөх гэсэн башир арга болов уу.

Хэдэн жилийн өмнө “дух” Цэцэг Нара хоёр дайтаж байв. Эвлэрээд дууссан. Харин энэ удаад эвлэршгүй тулаан болов уу. Цаад Нара чинь тэгж байж зиндаархаг шүү дээ. Зиндаагаа ч мэддэг.  

МУАЖ С.Батсүх VS бяцхан Б.Бат-Энэрэл

Арга ч үгүй юм даа, дагуулж гүйж тоглолт хийн орон байртай болгож амьдралыг нь өөрчилсөн тоодгор бяцхан хүү нь тайлан тоглолтоо хийж байна. Эрхэм Ардын жүжигчин бухимдаж болно. Гэхдээ асуудлын гол нь С.Батсүх өөр шавьтай болсон, тэр нь зээ охин нь болчихоод хамаг байдгаа өвлүүлж өгөх хэмжээний сэтгэл дэвсэж байгаад гол учиг бий. Тийм тохиолдолд 10 Б.Бат-Энэрэл байсан ч юу гэж тоох юм бэ. Б.Бат-Энэрэл 10000-д нэг төрөх эсэх нь эргэлзээтэй гоц хүүхэд мөн үү, мөн. Эсрэг талаас нь бодвол эрхэм Ардын жүжигчний имижийг нийгэмд өөрөөр харуулсан гэж хэлж болно. Эртний танил од энэ цагт эргэн ирэхэд хамтрагч нь нөлөөлсөн удаа бий. Багш шавь хоёрын маргаан үргэлжилсээр байгаа.

“Бартер” Д.Одзаяа VS залуус

Сошиал дагагчын асуудал нь өөрийг нь онигоонд оруулсан хэцүүхэн явдал сошиал од Д.Одзаяад тохиолдлоо. Үнэхээр ч Монгол улсад 800к инста дагагчтай жирийн нэг хөтлөгч байна гэдэг боломжгүй зүйл л дээ. Хуурамч аккаунтуудаар дагагчаа өсгөөд байгааг соргог сошиалчид анзаарч орхисон. Мэдээж хариу нь ус тос ялгарна, жингийн цуваа явж л байдаг, жингэр нохой хуцаж л байдаг байсан. Сошиалын ачаар солиотой тансаг сайхан амьдраад байгаагийнх хаа нэг хурган заль хэрэглэдэг байж болзошгүй нь ийнхүү ил боллоо. Ганц энэ бартер Д.Одзаяагийн асуудал биш л дээ. За тэгээд энэ олон сошиал панзчид нэг л өдөр алга болно. Одоо их солиотуудын эрин үе эхэлж байна. Сунгаж татсан битүү филтердсэн зурганд “явчихдаг” цаг өнгөрч байна шүү, бартер одууд аа.

МУГЖ Д.Энхзул VS Б.Баярхишиг

Ард түмний хайрт дуучин Д.Энхзулын “Хүлээсэн учрал” дууг залуу дуучин Б.Баярхишиг дуулжээ. Хариуд нь гавьяат дуучин “Миний дууг хэн ч дуулдаггүй, чамайг хачин болгоно” гэсэн юмдаг уу даа. Гэхдээ бид залуу дуучин Д.Энхзулыг юу гэж өдөөн хатгаж тэгж хэлүүлснийг мэдэхгүй. Өдөж өдөж уурыг нь эцэст нь тулгаад лайв хийчихдэг нөхцөл байдал зөндөө л харж байв. Залуу дуучны хувьд энэ нь өгөөжөө өгсөн явдал боллоо. Тоглолтынх нь пиар ч болов. Монголчууд угаасаа дийлдэж байгааг нь өрөвддөг темпраменттэй ард түмэн.

Сониноос, Д.Энхзул гавьяат маань МУАЖ С.Батсүхтэй хамтарсан тоглолт хийх сураг ажиг сонсогдоно лээ. Хоёулаа залуу хүүхдүүдэд “мөргүүлсэн”. Одоо ч бяртай байгаа. Яг нэг ийм тийм асуудлаас болоогүй төлөвлөгөөт тоглолт ч байж болно.

Шинэ од төрж л байдаг, явж л байдаг, бүр устан алга болох нь ч бий. Хурдан гарч ирсэн шигээ хурдан унах бас элбэг шүү. Хүний босгосон бүтээсэнд “нус наан” од болсон, яахаас ч буцахгүй нөхдүүд өөрөө шинийг бүтээхгүй бол монголчууд уйдамтгай ард түмэн шүү. Өөрөөрөө бай. Үнэн бай. Үнэ цэнтэй амьдар. Тэгсэн цагт алдар нэр, ашиг хонжоо хүссэн хүсээгүй таныг тойрон эргэлдэнэ ээ.

У.Цахирмаа

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Өчигдөр 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Өчигдөр 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Өчигдөр 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

Уржигдар 13 цаг 17 мин

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

Уржигдар 07 цаг 30 мин

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

Уржигдар 13 цаг 17 мин

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Өчигдөр 08 цаг 21 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

Уржигдар 07 цаг 30 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Өчигдөр 11 цаг 31 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 47 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Өчигдөр 10 цаг 01 мин

Сурталчилгаа