Танхимаа ломбард, өөрийгөө АН-ын өргөмөл хүү болгосон Л.Оюун-Эрдэнийн 4 жил ба алдаа онооны дэнс
АН-ын МҮДН фракци Хөгжлийн банкыг тэр чигээр нь авсан уу?
“Трафигура”-г луйвардсан Э.Жононбаяр дуулиант “Меланж”-д эзэн суужээ
Дахин давтагдашгүй гэх тодотголтой “O Couture” шоуны энэ жилийн тайзнаа нэгэн сувд гялалзах нь ээ. Тэр нь “Монгол” киноны Сэрчмаагийн дүрээр олонд таашаагдан, шагшигдсан загвар өмсөгч Т.Солонго-Уянга. Сэрчмаагийн дүрээрээ харцны хөдөлгөөн, үг хэллэг, үйлдэл гээд хүн бүрийн сэтгэлд хүрч чадсан тэрээр эх орныхоо загварын тайзнаа мөрөө үлдээж, эрхгүй ялгарч эхлэв ээ.
2014 оноос “Шилмэл загвар” агентлагт суралцаж, 2018 оноос загвар өмсөгчөөр ажиллаж эхэлсэн тэрээр Орос, Хятад гээд хоёр том гүрэнд ажиллаж байжээ. Өдгөө Лондон хотноо ажиллаж буй. Санхүүгийн менежментийн чиглэлээр 2021 онд Москвагийн их сургуулийг төгссөн Солонго-Уянга 24 настай, Азийн супер модель. Багаасаа л гадны улсын тайзнаа загвар өмсөж Монголынхоо нэрийг гаргах хүсэл мөрөөдлөө биелүүлж яваа түүнийг брэндүүд нүүр царайгаа болгох гэж булаацалдддаг сурагтай гэнэ билээ.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS