Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
Сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Ази тивийн аварга, “Жакарта-2018” Азийн наадмын алтан медальт, гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар өнөөдөр /2024.02.29/ АНУ-ын Нью-Йорк хотод мэргэжлийн боксын ес дэх тулаанаа хийж, ялалтын цувралаа ес болголоо.
Хоёр тулаанч найман үеийг дуустал тулалдахад шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр Э.Цэндбаатар ялалтаа авсан байна.
Э.Цэндбаатар мэргэжлийн бокст өмнө нь найман ялалт байгуулсан юм. Үүнийхээ дөрвийг нь хүнд цохилтоор өндөрлүүлсэн бол түүний өрсөлдөгч мэргэжлийн бокст 14 ялалт байгуулж, хоёр ялагдал хүлээсэн Гвиней улсад төрсөн Канад улсын иргэншилтэй Мохамед Суамора байлаа.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS