Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
"CS2"-ийн анхны Мэйжор тэмцээн Данийн Копенхаген хотноо өчигдөр /2024.03.17/ эхэллээ.
1.25 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд тив бүрийн шилдэг 24 баг өрсөлдөж байгаа бөгөөд Ази, Номхон далайн бүс нутгийг төлөөлөн Монголын "The MongolZ" баг оролцож буй.
"The MongolZ" эхний тоглолтоо Туркийн "Eternal Fire" багтай хийж, 6-13 гэсэн харьцаатай хожигдсон. Улмаар дараагийн тоглолтдоо Данийн "ESCSTATIC" тэнцүүхэн өрсөлдөөний төгсгөлд 10-13 гэсэн харьцаатай ялагдал хүлээсэн.
Тэгвэл "The MongolZ" багийг дараагийн тоглолтод Оросын "AMKAL" баг хүлээж байна. Өнөөдөр 22.00 цагаас эхлэх уг тоглолтод тэд хожигдох эрхгүй. Энэ тоглолтоор хожигдсон баг нь гэртээ харих бол хожсон нь дахин тоглолт хийнэ.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS