Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
Америкт газар, газрын таван одтой буудал дамжин, жинхэнэ од, тасарсан тэрбумтны маягаар амьдардаг О.Халиун хэмээх энэ бүсгүй хавар хэсэг сошиалыг шуугиулсан нь гаалийнхны булайг илчилж, шүгэл үлээсэн. Намтар түүх сөхвөл 100 айлын “Сэрүүн сервис” гэх компанийн боссын хүүтэй сууснаар О.Халиуны хатны замнал эхэлсэн гэдэг. Угийн сэргэлэн, сүйхээтэй бүсгүй хадмынхаа бизнесийг дараагийн түвшинд гаргаж, агаарын чанар ярьж хэсэг хуйлруулж байгаад овоо хөлжсөнийх үү, Нью-Йорк хотноо суурьшин амьдрах болсон. Америкт очоод зүгээр сууна гэж юу байхав, гоо сайхны сүлжээний бизнес эрхлэх болсон юм билээ.
Брэндийг бол баруун солгойгүй өмсөнө. Нүд гялбам зураг, постыг ч баруун солгойгүй шахна. Энэ нь нэг талдаа бизнесийнх нь маркетинг нөгөө талдаа хувь хүнийх нь сонирхол, хобби биз ээ.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS