Панелистуудын хэн нь хэн бэ?

Панелистуудын хэн нь хэн бэ?

БНСУ, Netflix нарын хамтран бүтээсэн "Single`s inferno" шоуны монгол хуулбар “Central” телевизийн “Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуг амилуулж буй нэг гол өнцөг нь яалтчгүй дөрвөн панелист болох комедиан Б.Батбилэг, хөтлөгч Р.Нямбаяр, Г.Дүзиймаа, Л.Саруултөгс нар. Оролцогчдоосоо илүү олны анхаарлыг татаж, зөвлөгч, шүүгч, хөтлөгч хийж байгаа тэд бүгд салбартаа танигдсан, нийгэмд тод мөрөө үлдээж буй чимээгүй нөлөөллүүд юм.

Панелист гэж юу вэ?

Салбар хуралдааны зөвлөх, телевизийн нэвтрүүлэгт гол үүрэг гүйцэтгэх уг хүн хэлэлцүүлэгт оролцогчидтой харилцан яриа өрнүүлж, санал болгож буй сэдвийн талаар мэтгэлцээний замаар өөрийн үзэл бодлоо илэрхийлэх үүрэгтэй хүмүүс. Орчин цагт бараг л орчуулагдах боломжгүй монгол үг болон хувирсан. Энд, тэндэхийн хурал зөвлөгөөн, хэлэлцүүлэгт хамгийн гол үүрэгтэй нь панелистууд.

Харин сүүлийн үед телевизийн шоу нэвтрүүлэгт панелист гэх албыг чухалчлан үздэг болжээ. Ялангуяа “Central” телевиз Тэнгисийн эрэг дээрх 24/7 шоундаа панелистыг утгаар нь ашиглаж буй.  Улс төрийн халуурал, нийгмийн ужгирсан хар бараан байдал, өнөө л муу, муухай, нийгмийн эмзэг сэдэв хөндсөн нэвтрүүлэг, мэдээний хажууд өнгө, гэрэл нэмж байгаа “Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны панелистууд хэн нь хэн бэ гэдгийг онцлон хүргэж байна. Уналт, босолтоос амжилтад хүрсэн тэд хэр сайн панелист байв гэдгийг үзэгчид өөрсдийнхөөрөө үнэлэх биз.

Жинхэнэ аналист Р.Нямбаяр

“Үнэн үү” ток шоугаар олонд танигдсан Р.Нямбаяр буюу Нба шооч, funny байдлаа өөрийн донжоо болгосноор телевизийн салбарт эрхгүй ялгардаг. ФМ-ийн хөтлөгчөөс карьераа эхлүүлж байсан тэрээр олон жил хөтлөгчийн ажлаасаа завсарлага авсны эцэст “Family Feud” шоу нэвтрүүлгээр comeback хийсэн. Харин “Тэнгисийн эрэг дээрх 247” шоуны панелистаар оролцож бас нэгэн давуу талаа харуулж байна.

Нэвтрүүлгийн залуу оролцогчдын хэн нь хэн бэ гэдгийг Нба ганц хараад л мэдчихдэг гэвэл буруудахгүй. Тэдний хэлж буй үгс, үйлдлийг хараад болох үйл явдлыг яв цав урьдчилж хэлнэ. Яг л зөнч шиг. Гэвч тэр далдыг хардаг далай лам, зөнч мөнч биш, ердөө амьдралдаа олсон туршлага, мэдлэгтээ тулгуурлан дүгнэлт хийж байгаа нь тэр. Ихээхэн залуудаа гэр бүл зохиосон түүний тухайд гучаад насандаа мисс Б.Ганболорт сэтгэл алдарч, чамгүй хугацаанд гэр бүлээс гадуурх романс үүсгэж явсан түүхтэй. Гэвч эцсийн бүлэгт эхнэр, хүүхдүүдээ сонгосон. Сүүлд элгээ солиулсан гээд эр хүний хувьд юм юм үзэж яваа толгой. Энэ бүхэн угийн хэрсүү, мэдрэмжтэй байдалтай нь хосолж маш сайн панелист Р.Нямбаярыг бүтээж буй биз ээ. Шоуны үеэр оролцогч залуусын юу мэдэрч байгаа, юу нь болохгүй байгааг тун бодитой анзаарч, бодиттой дүгнэлт өгч чадаж буй нь шоуг үзэж буй үзэгчдэд ч үнэт зөвлөгөө болон очиж Нбагийн ялгарлыг харуулж байна.

Гурван хүүхэдтэй ч гунхсан хэвээр Г.Дүзиймаа

Оролцогчдоосоо илүү олны анхаарлыг татаж буй панелист Г.Дүзиймаа. 1995 онд төрсөн, Будапешт хотын Корвинусын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн, өдгөө “Ард лайф” ХХК-ийн борлуулалтын менежерийн алба хашдаг. Амандаа алтан халбага зууж төрсөн Г.Дүзиймаагийн аав нь “Хас”-ын Ч.Ганхуягийн төрсөн дүү Ч.Гантулга бол, ээж нь алт дилерийн алдарт Д.Сүх-Эрдэнийн охин С.Уянга хэмээх үзэсгэлэнтэй бүсгүй, цагтаа Т.Бат-Оргилын “Мөнхийн ус” дууны клипэнд тоглож, залуу нас, гоо үзэсгэлэнгээ тамгалж үлдээсэн байдаг.

Товчхондоо Г.Дүзиймаа бол орчин цагийн элит гүнжүүдийн нэг. Өдгөө 3 хүүхдийн ээж Г.Дүзиймаа "МАК"-ын Нямтайширын бага хүү Н.Мөнгөншагайтай үерхэж, бэр орохоо шахаж явсан ч эцэстээ Б.Золбоо хэмээх боловсролтой, ажил хэрэгч залуутай ханилан сууж, гурван хүүхдийн ээж болсон. Зөвхөн баячуудын хүрээлэлдээ алдартай байсан тэрбээр шоуны ачаар олон хүмүүст гоо сайхан, гоё ганганаа бишрүүлэн, магтуулсаар сууна.

Панелистын хувьд Г.Дүзиймаа оролцогчдын оронд өөрийгөө тавьж, тэдний мэдэрч буй мэдрэмж, сэтгэл зүйг сайн мэдэрч чаддаг. 

Шогч панелист Б.Батбилэг

Уналтын цаана амжилт байдаг гэдэг амьдралын хэвшмэл нэгэн ойлголтын тод жишээ нь комедиан Б.Батбилэг. Тэрбээр маркетинг, бизнесийн удирдлагын мэргэжил эзэмшсэн ч телевизэд туслах найруулагчаар ажлын гараагаа эхэлж байжээ. Багаасаа л урлагийн хүн болох гэж бүжиг, амьд хөгжим, хошин урлаг сонирхдог байж. Хип хоп хамтлагт дуулж, амьд хөгжим сонирхож, DJ ч хийж явсаар эцэст нь сэтгэл шулуудан хийхээр зориглосон зүйл нь стэнд-ап комеди.

“Open mic болно" гэсэн зарлалаа шонгийн модон дээр нааж, цэнхэр хөшгөө барин энд тэндхийн газар хэсэж явсан үе нь түүнийг өдгөө хошин урлагийн шинэ төрлийг Монголд амжилттай дэлгэрүүлж чадсан, “UB comedy” клубийн үүсгэн байгуулагч, комедиан гэх гуншинг олгожээ. Урлагт дуртай, хошин шогийн мэдрэмжтэй түүнийг “Тэнгисийн эрэг дээрх 247” шоуны панелистаар сонгосон нь хамгийн оновчтой сонголт байв. Шоуны оролцогчдоос илүү Батаагийн яриаг сонсох нь олон үзэгчдэд таашаалтай санагдаж буй. Учир нь тэрээр оролцогчдын зан характер, үйл хөдлөл, өрнөлийг шогч маягаар хөнгөн тайлбарлаж, хошигнож чаддаг. Бусад панелистуудаа ч, үзэгчдээ ч мөн хөгжөөчихна. Энэ нь түүний ялгарал, харизмыг тодорхойлж байна.

Эмх цэгцтэй амьдралыг зөвлөгч Л.Саруултөгс

Хүмүүс түүнийг Мари Кондогийн “Амьдралыг өөрчлөх эмх цэгц” номын орчуулагч гэдгээр нь андахгүй. Угтаа бол АН-ын хэл амтай, хэрүүлч заргачаараа алдартай явсан Т.Хасбаатарын гэргий. Анхлан нөхрийнхөө нэрээр нийгэм олон нийтэд танигдаж явсан бол одоо панелист Л.Саруултөгс гэгдэх болжээ. Нөхөр нь хаачсан юм бүү мэд.

Л.Саруултөгс Японы алдарт “Оппэн” брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер “Нэкстком” ХХК-ийн захирал. Мөн Японд суралцах, түр ажиллах хүсэлтэй хүмүүсийг бэлдэх, сургалтад хамруулах агентлагийг ажиллуулдаг гээд Япон, Монголыг холбох гүүр нь болж яваа бүсгүй. Тэрээр 23-р сургууль, Японы Чиба их сургуулийг олон улсын харилцаа, япон соёл судлаач мэргэжлээр төгссөн бөгөөд Монгол дахь Япон Элчин сайдын Яаманд 10 жил ажиллаад 2013 оноос компаниа удирдах болжээ.

Панелистийн тухайд Л.Саруултөгс "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны оролцогчдыг байгаагаар нь хүлээн авч, хувь хүнийг нь, амьдралд илүү ойроор жишин харьцуулж, дүгнэж байгаа нь түүний сонссон, өссөн орчны ялгааг харуулах мэт. Япон школтой ч хэлэх үү, үгийн сонголт, мэдрэмж нь хүртэл эмх цэгцтэй, бодит дүгнэлт хэрхэн хийдгээ харуулж буй.

Бэлтгэсэн Л.Номин

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Өчигдөр 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Өчигдөр 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Өчигдөр 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

Уржигдар 13 цаг 17 мин

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

Уржигдар 07 цаг 30 мин

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

Уржигдар 13 цаг 17 мин

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Өчигдөр 08 цаг 21 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

Уржигдар 07 цаг 30 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Өчигдөр 11 цаг 31 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 47 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Өчигдөр 10 цаг 01 мин

Сурталчилгаа