Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
УДЭТ-ынхан “Анна Каренина” жүжгийг дахин амилуулахаар зэхжээ. Ингэхдээ Аннагийн дүрд залуу жүжигчин тоглуулсан нь олны анхаарлыг татаад байна. Н.Баярмаагийн дараах Анна хэн байх бол, хэр тоглох бол, Н.Баярмаагаас илүү гарч чадах болов уу гээд урлагийн хорхойтон бүрийн сонирхлыг хөдөлгөж буй.
Драмын жүжгийн гол дүрийн эзэн болно гэдэг жүжигчдийн хувьд од шүүрсэн мэт онцгой тохиол. Урлагтаа 10, 20 жил амьдарсан ч жүжгийн гол дүрд сонгогдож чадаагүй СТА цол тэмдэгтэй алдартнууд хүртэл бий. Тэгвэл УДЭТ-ын алдарт найруулагч Н.Наранбаатарын хараанд өртөж, шинэ Аннаг амилуулах бүсгүйгээр О.Хонгорзул буюу Лора тодорчээ. Адгөө 26 настай цэл залуухан О.Хонгорзул Н.Баярмаагийн дараах шинэ Аннагаар анхны соло дүрийн дэбютээ хийх нь. СУИС-ийг 2020 онд мюзикль, хөгжимт драмын анги төгссөн тэрбээр УДЭТ-д ердөө дөрвөн жил ажиллажээ. Н.Баярмаатай харьцуулбал туршлага бага боловч Паараагийн нүд баргийн бүсгүйг буруу танихгүй биз. Тэгэхдээ бүр Аннагаар сонгоно гэдэг драмынхаа нуугдсан сувдыг ил гаргах гэж байгааг ч үгүйсгэхгүй. Халуухан, залуухан бүсгүйн бүтээсэн хэнэггүй, бардам Аннагийн дүрд сонгогдсон О.Хонгорзул ямар Аннаг бидэнд үзүүлэхийг харах л үлдлээ.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS