Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
Цахим спортын "CS2"-т “The Mongolz” баг Азидаа нэгээр бичигдэж буй хүчирхэг баг гэдгээ өчигдөр нотлон харууллаа. "CS2"-ийн томоохон тэмцээнүүдийн нэг болох "ESL Pro League"-ийн 19 дэх улирлын шигшээ тоглолтууд Мальта улсад болж байгаа юм. Уг тэмцээнд Ази тивийг төлөөлөн оролцож байгаа "The MongolZ"-ынхон хэсгийнхээ хоёр дахь тоглолтоор дэлхийн чансааны тавд эрэмбэлэгддэг алдарт "G2 Esports" багийг буулган авч, шуугиан тарьлаа.
Олон улсын үзэгчид болоод аналист, тайлбарлагчид "G2" багийг илт давуу байдлаар хожно гэсэн таамаглалтай байсан ч алдарт, дэлхийн шилдгүүдийн нэгийг "The MongolZ" хожсон нь олон үзэгчдийг гайхшируулсан биз ээ.
Ийнхүү "The MongolZ" түүхэндээ анх удаа "ESL Pro League"-ийн плей-оффын шатанд шалгарч байна. Өмнөх тоглолтдоо Саудын Арабын мөнгөөр зодсон одод болох "Falcons"-ийг хожиж, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөхүйц, топ баг болсноо харуулав. Тэгвэл тэднийг дараагийн тоглолтод бүх цаг үеийн шилдэг баг "Team Vitality" хүлээж байна.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS