"Сычуаны сайн хүн"-ий аялал үргэлжилсээр...

УДЭТ-ын бүтээл "Сычуаны сайн хүн"-ийн аялал үргэлжлэх нь. Тодруулбал, тус театрын уран бүтээлчид Германы сонгодог зохиолч Бертольт Брехтийн “Сычуаны сайн хүн” гротеск Сонгинохайрхан дүүрэгт байрлах Улсын хүүхэд залуучуудын театрын нээлтэд зориулан энэ сарын 24, 25, 26-нд тоглохоор болжээ.

Эл жүжгээс онцлох нь...

Эхлэл

Арван үзэгдэлт “Сычуаны сайн хүн” жүжиг эхлэхэд Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд “Намайг Н.Сувд гэдэг. Би энэ жүжгийн хатагтай Ян гэж дүрд тоглоно. Одоо би тоглож эхэллээ шүү” гэж өөрийгөө болон бусад уран бүтээлчийг танилцуулдаг. Өөрөөр хэлбэл, үзэгчдэд “Энэ бол жүжиг. Одоо бид жүжиглэж эхлэх гэж байна” гэдгээ тунхагладаг. Нэгэнт үзэгчдэд ингээд зарлачихаар тайзан дээр юуг ч юугаар орлуулж, хэн ч яаж ч хувирсан зөвшөөрөгдөх мэт.

Эмзэглэл

Найруулагч Э.Ёндоншарав “Миний эмзэглэл Б.Брехтийн эл зохиол яг л давхацчихсан. Хүмүүс их сонин. Зөөлөн нэгнийгээ ашиглана, даварна, улам дээрэлхэнэ. Тэгэх тусам нөгөө хүн “байхгүй” болж эхэлдэг. Харин тэгэхгүйн тулд өөрийгөө бодох, өөрийгөө хамгаалах гэвэл хатуу хүн гэлцэнэ. Ингээд бодохоор хүн өөртөө ч, өрөөлд ч сайн хүн байх хэцүү. Яг л энэ талаар эл зохиолд өгүүлдэг. Театрт уран санаа илэрхийлэх ёстой болохоос биш гоёчилж харуулах шаардлагагүй” гэсэн.

Найруулагчийн дебют

“Сычуаны сайн хүн” жүжиг бол Э.Ёндоншаравын ОХУ-ын ГИТИС буюу Театрын урлагийн академийг дүүргэснээсээ хойш найруулж, үзэгчдэд хүргэсэн эхний уран бүтээл. Тэрбээр “Б.Брехтийн жүжиг үнэнээс чухам үнэнийг шигшин үзүүлдэг, уран бүтээлчдийг хамтран үнэний эрэлд мордох сэдэл өгч урин, дууддаг. Тийм учраас тайзны уран бүтээл нь гүн ухаан, цаг хугацаа орон зайн нэгдэлд үзэгчийг аваачин аялуулдаг онцлогтой” гэж онцолсон.  

Б.Брехт гэж хэн бэ?

ХХ зууны эхэн хагаст уран бүтээлээ туурвиж асан Германы зохиолч Бертольт Брехт нь чадварлаг зохиолчоор зогсохгүй дэлхий дахины театрын урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, хувьсгал хийсэн эрхэм юм. Тодруулбал, Б.Брехт нь туульсын гэж нэрлэдэг эпос театрын тухай ойлголтыг үндэслэгч. Өдгөө Б.Брехтийн туульсын театр дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн нэр томьёо болжээ. Арван зургаатайдаа уран бүтээлчийн гараагаа шүлэг, яруу найргаар эхэлж улмаар зохиолч, тэр дундаа жүжгийн зохиолч, яваандаа найруулагч, тэр ч бүү хэл театрын шинэ арга зүй боловсруулагч болсон түүний туулж өнгөрүүлсэн амьдрал уран бүтээлд нь ихээхэн нөлөөтэй байсныг өдгөөг судлаач, шүүмжлэгчид дуу нэгтэй баталдаг.

“Сычуаны сайн хүн”-ий тухай

Б.Брехтийн туульсын театрын арга барилаар бүтээсэн хамгийн алдартай жүжиг бол “The good person of Szechwan” буюу “Сычуаны сайн хүн” хэмээх бүтээл нь юм. Олонх судлаагч, шүүмжлэгчид уг жүжгийг “Үзэгчдийг сорьж чаддаг” гэж онцолдог. Эл жүжгийн үйл явдал дэлхийн нэгдүгээр дайнаас хоёрдугаар дайны хооронд Хятад улсад өрнөдөг бөгөөд Б.Брехт уг жүжигт Хятадын театрын урлагийн зарим уламжлалыг шингээсэн гэж ч үздэг байна.

Хятадад болсон үйл явдлыг Германы зохиолч бичсэнийг Монгол найруулагчийн дэглэж, Орос зураачийн урласан нь

Жүжгийн ерөнхий зураачаар ОХУ-ын Москва хотоос театрын зураач Анна Гребенникова ирж ажилласан. Тэрбээр тус жүжгийн ерөнхий найруулагч Э.Ёндоншаравын хамт ОХУ-ын ГИТИС буюу Театрын урлагийн академийг хамт дүүргэжээ. Өнгөрсөн хугацаанд тайзны 10-аад уран бүтээлд ажилласан туршлагатай уран бүтээлч. Тас хар тайз, хоосон, бас цулгуй. Тэнд жүжигчид жижиг хэрэглэлээрээ тайзаа бэлтгэж тоглоно, өөрсдөө зөөнө, хураана. Бас бидний нүдэнд энгийн л хог мэт харагдах зүйлс энд тайз болчихно.

Үйл явдлаас цухас дурдвал...

Эл жүжгийн үйл явдал Сычуан мужийн нэгэн хотод өрнөнө. Энэ хотод ард иргэдийн гомдол цөхрөл, мөлжлөг тасраагүй бөгөөд хүн төрөлхтөн хүнлэг ёс, нинжин сэтгэлээ аль эрт алджээ. Эндэхийн ядуусын хороололд Шэн Ти гэх бүсгүй аж төрнө. Харин яагаад тэрбээр хайрт залуу Ян Сунаа орхин, өөр хүний буюу Шуй Та гэгчийн дүрд тоглон, зүсээ хувиргасныг хэн ч гадарлахгүй.

  

Уран бүтээлчдийн бүрэлдэхүүн

“Сычуны сайн хүн” жүжгийн гол дүр Шэн Тид жүжигчин Т.Хулан “хувирдаг”. Харин түүний сэтгэлт хархүү Ян Сунд жүжигчин Н.Ялалт, Ян Суны ээж хатагтай Янд Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд тоглодог. Бусад дүрд Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Ц.Баясгалан, Ж.Пүрэвдорж, О.Гэрэлсүх, Г.Отгонцэцэг, М.Тогтохжаргал, Д.Мөнх-Од, О.Долгор, Б.Шинэбаяр, Г.Ганбат, Ц.Төгсбилэгт, Т.Анхзул, И.Дашнамжил нарын УДЭТ-ын туршлагатай уран бүтээлчид болон залуу жүжигчид хамтран тоглодог юм.

Ташрамд...

Ташрамд дурдахад, Монголын театрын урлагт Б.Брехтийн жүжгийг анхлан хүргэсэн явдал энэ биш. Тодруулбал, 1972 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Галсанжавын найруулгаар “Эхийн сэтгэл”, 1988 онд Ардын жүжигчин Б.Мөнхдоржийн найруулгаар  “Галилейн амьдрал” жүжгийг Монголын үзэгчдэд толилуулж байв.

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Өчигдөр 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Өчигдөр 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Өчигдөр 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

Уржигдар 13 цаг 17 мин

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

Уржигдар 07 цаг 30 мин

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

Уржигдар 13 цаг 17 мин

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Өчигдөр 08 цаг 21 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

Уржигдар 07 цаг 30 мин

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Өчигдөр 11 цаг 31 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 47 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Өчигдөр 10 цаг 01 мин

Сурталчилгаа