Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
Парисын олимпийн 3х3 сагсан бөмбөгийн эрх олгох сүүлийн тэмцээн Унгарын Дебрецен хотод болж өндөрлөлөө. Монгол улсын шигшээ баг хагас шигшээд Польш улсын шигшээ багийн эсрэг тоглож 22:20 онооны харьцаатай хожигдсон. Уг тоглолтод хожсон бол Монгол олимпийн эрх авах байв. Уг тэмцээнд оролцсон Монгол Улсын шигшээ багийн тоглогч А.Ананд Спортын бус алдаа гаргасны улмаас сүүлийн 2 тоглолтод оролцоогүй. Тэгвэл А.Ананд 3х3 сагсан бөмбөгийн энэ улиралд БНХАУ-ын “Шанхай Суртай” багийн төлөө тоглохоор болсон талаар Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч асан С.Тулга өөрийн цахим хуудаснаа бичжээ. Ингэснээр А.Ананд Монгол Улсын хамгийн өндөр үнэлэгдсэн тамирчин боллоо.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS