Улс төрийн тойм: Л.Оюун-Эрдэнийн толгойлсон засаг төсөв батлагдсаны дараа унах эрсдэлтэй
Модель М.Цэрэндолгор LOUIS VUITTON-ы зураг авалтад оролцжээ
Америкийн найруулагч Шон Бэйкерийн бүтээл "Anora" кино Каннын кино наадмын дээд шагнал болох "Алтан дал мод" шагналыг бямба гарагт хүртлээ. Уг кинонд Оросын олигархын хүүтэй хайр сэтгэлийн холбоотой болсон Бруклин хотын бүжигчин бүсгүйн тухай өгүүлдэг байна.
Энэ жилийн шагналтнуудыг тодруулсан шүүгчдийн бүрэлдэхүүнийг "Barbie" киног бүтээсэн Америкийн кино найруулагч Грета Гервиг ахалж, Испанийн найруулагч Хуан Байона, Америкийн жүжигчин Лили Гладстон нарын есөн хүн багтжээ.
Харин гранпри шагнал буюу хоёр дахь нэр хүндтэй шагналыг Энэтхэгийн кино найруулагч Паял Кападиагийн “All we imagine as light” кино хүртлээ.
Португалын найруулагч Мигел Гомес “Grand tour” киногоороо шилдэг найруулагчаар шалгарсан бол Америкийн жүжигчин Жесси Племонс “Kinds of Kindness” кинонд бүтээсэн дүрээрээ шилдэг эрэгтэй жүжигчин шагналыг, харин “Emilia Perez” киноны эмэгтэй жүжигчид болох Адриана Паз, Зои Салдана, Карла Софиа Гаскон, Селена Гомез нар хамтдаа шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртжээ.
Каннын кино наадмыг шүүгчид мөн Ираны нийгмийг шүүмжилсэн кино бүтээснийхээ улмаас Иранд найман жилийн хорих ял сонссон Ираны найруулагч Мохаммад Расулофын бүтээсэн “The seed of the sacred fig” кинонд тусгай шагнал хүртээсэн байна.
Дээд шагнал хүртсэн "Anora" киног дэлгэцэнд гаргах эрхийг Америкийн "Neon" кино компани авсан бөгөөд энэ оны сүүлчээс кинотеатруудаар гаргаж магадгүй аж.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS