Реппер Десант хэвлэлийн бага хурал зарлалаа

Реппер Десант хэвлэлийн бага хурал зарлалаа

Монголын хип хоп ертөнцөд төдийгүй олон улсад нэр хүнд, байр сууриа олсон реппер Dsesant ирэх зургаадугаар дугаар сарын 8-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд "Big fish" хэмээх бие даасан тоглолтоо хийхээр товлон, бүх цаг үеийн фенүүддээ бэлэг бариад байгаа билээ. 

Түүний хувьд 19 жил тасралтгүй уран бүтээл хийж ирсэн ба энэ удаагийн тоглолт нь анхны хамгийн том хэмжээний тоглолт болох гэж буйгаараа ихээхэн онцлогтой. Тодруулбал, реппер Desant-ын хувьд дөрөвдүгээр ангиасаа хип хоп хөгжимд дурлаж, 2005 онд буюу 10-р ангиасаа уран бүтээлээ хийж эхэлсэн гэдэг.

Тэрбээр хип хоп урсгалд шинэ тэсрэлт авчирсан "Gangsta service", "Click click boom" бүлгэмийг үүсгэн байгуулалцаж байсан ба одоо цагт хамгийн өндөр нэр алдарт хүрээд буй "Тоонот" рекордсыг үүсгэн байгуулагчдын нэг гэдгийг олон нийт андахгүй. Мөн тэрбээр реп, хип хоп урсгалд шинэ үеийг төрүүлж чадсан "Hustla music", "Backyard" зэрэг төслүүдийг санаачлан хэрэгжүүлж, Thunderz, Black, Mekh Zakhq, Maberrant гэх мэт олонд танигдаад буй артистуудын гарч ирэх замыг засаж байсан түүхтэй. 

2014 онд "Click click boom" бүлгэмд харьяалагдаж байхдаа анхны бие даасан "Hotbox" тоглолтоо хийж байсан тэрбээр түүнээс хойш 10 жилийн дараа ийнхүү бие даасан тоглолтоо зарлаж байгаа нь хэд хэдэн шалтгаантай гэж болохоор. Нэгдүгээрт, реппер  Desant чанартай уран бүтээл хийхийг юу юунаас илүү эрхэмлэдэг учир маш удаан хугацаанд бэлтгэсний үр дүнд мэргэжлийн болон чанарын өндөр түвшинд хүргэсэн тоглолт хийхэд бэлэн болжээ. Мөн 10 жилийн дараах энэхүү тоглолт нь түүний хувьд анхны хамгийн том хэмжээний тоглолт болох гэж байна.  

Удаан хугацаанд бодож, төлөвлөсөн энэхүү тоглолтоо реппер Desant "Өөрийн карьерын нэрийн хуудас" хэмээн мэдэгдэж байгаа ба өнгөрсөн бүх цаг хугацааныхаа уран бүтээл, өсөлт хөгжлийг илэрхийлэн зургаан хэсэгт хуваан харуулах бөгөөд бүх үеийн хамтрагчид нь тоглолтод оролцож, 2007 оноос хойш гаргасан шилдэг уран бүтээлүүдээр түймэр тавьж, олон олон сюрприз барихаа амлаж буй.

Жишээ болгон дурдахад, хамгийн нүсэр тайз засаж буй "Big fish" тоглолтыг зохион байгуулагчид цаашид ч ийм хэмжээний тайз засагдахгүй гэдэгт бардам байгаагаа илэрхийлж байгаа бол найруулагчид нь тоглолтын үеэр алдарт "Hood" дуу анх удаа тайзнаа дуулагдахыг мэдэгдэж байгаа.  

Ийнхүү реппер Desant-ын нэрийн хуудас болох "Big fish" тоглолттой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг тоглолтын зохион байгуулагчидтай хамтран өөрийн биеэр өгөхөөр маргааш буюу 5 дугаар сарын 28-ны мягмар гарагт 12:00 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнд хэвлэлийн бага хурал зарлаад байна. Хэвлэлийн бага хурлаар дээр дурдсанаас гадна олон сюрпризийг задлах аж. 

Тоглолтын тасалбарыг: shoppy.mn Big fish official concert GS25 сүлжээ дэлгүүрийн бүх салбараар 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 89980000, 99197150 

ARTIST LINE

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр

13 цаг 53 мин

ХҮН хүч хавсрав

13 цаг 53 мин

Хотын даргаа хотын соёлд сургамаар байна

14 цаг 15 мин

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

15 цаг 14 мин

Шинэ Монголын баячууд, өв залгамжлагчид “Minister tower”-т тухалж байна

17 цаг 14 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

20 цаг 9 мин

Нүхтийн амны 10 га газар орон сууцны хороолол болсон түүх буюу Ж.Бат-Эрдэнэ гишүүний газрын нууц наймаа

21 цаг 35 мин

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

2025-04-18

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

2025-04-18

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-18

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

2025-04-18

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

Сурталчилгаа