Театрын соёл

Театрын соёл

Урлагийн ертөнцөд зочилсон хэн бүхний хувьд наад захын соёл эзэмшээгүй хэн нэгэн, эсвэл хэсэг бүлэг хүмүүсээс болж үзвэртээ сэтгэл дундуур үлдэх тохиолдол цөөнгүй байдаг.  Иймд үзвэр үзэж байхдаа бусдад саад болохгүйгээр биеэ зөв авч явах талаар нэгэнт тогтсон зарим ойлголтыг тоймлон хүргэе. 

 

 

  • Та үзэх гэж байгаа тоглолтынхоо тухай мэдээллийг заавал уншаарай.
  • Хамт ирж байгаа хүнтэйгээ тоглолтын тухай мэдээллийг хуваалцсан байх хэрэгтэй. Та хамтарчтайгаа мэдээллээ хуваалцаагүйн улмаас тоглолтын үед унтах, уйдах, хоорондоо ярих зэрэг алдаа гаргаж бусад үзэгчдэдээ саад болох сул талтай.
  • Тоглолт үзэх насыг заасан байдаг бөгөөд насандаа тохирсон үзвэрээ сонгоорой. Хэрэв таны сонгосон үзвэр 12+ гэсэн тэмдэглэгээтэй байвал та үүнээс доош насны хүүхэддээ үзүүлэхгүй байхыг хичээгээрэй.
  • Тоглолтын суудлын схемыг сайтар судалж, суудлын сонголтоо зөв хийн тасалбараа худалдан аваарай. Хэрэв та онлайнаар авахдаа буруу сонголт хийсэн тохиолдолд буцаах боломжгүй гэдгийг анхаараарай.
  • Тоглолтын он сараа сайн харж ирээрэй. Учир нь зарим үзэгчид он сар цагаа буруу харсаны улмаас дараа өдөр нь ирж тэр суудалдаа үзэхийг хүсдэг. Мэдээж энэ бол боломжгүй. Өөр үзэгчтэй суудал давхардах аюултай.
  • Театрт өөртөө зохицсон ихэмсэг хэрнээ энгийн хувцасаа сонгож өмсөх бөгөөд жинсэн өмд, пүүз, биеийн тамирын хувцас өмсөхөөс зайлсхийх нь зүйтэй.
  • УДЭТ, ДБЭТ зэрэг академик театруудын тоглолт цагтаа эхэлдэг гэдгийг бүү мартаарай. Тоглолт эхлэх цагаа зөв тооцоолж, театрт тоглолт эхлэхээс 30 минутын өмнө ирэх хэрэгтэй. Хэрэв та замын түгжрэлийг зөв тооцоолон цагтаа театрт ирвэл, гадуур хувцсаа өлгүүлэн театртай танилцаж, суудлаа зөв олж суух боломжтой.
  • Үзвэрийн билетээ эрэгтэй нь шалгуулдаг. Театрын билет шалгагчид үзвэрийн билетээ өгөх, эмэгтэйдээ театрын хаалгыг онгойлгож өгөх зэрэг нь эрчүүдийн үүрэг юм. Мөн өлгүүрийн номерыг эрэгтэй нь халаасандаа хийнэ. Өлгүүрийн номерыг хуруундаа өлгөж явах нь зохимжгүй. Театрын толинд харж хувцсаа засах нь ч соёлгүй үйлдэлд тооцогддог. Хувцаслалт, будалт зэргээ засах шаардлагатай бол ариун цэврийн өрөөг зориорой.
  • Гурав дахь хонх дуугарахаас өмнө суудлаа эзэл. Хэрвээ таны суудал эгнээний дунд хэсэгт таарсан бол суудлаа эрт эзлэх хэрэгтэй. Суудал тань захдуу бол хүмүүс сууж гүйцсэний дараа суух нь эвтэйхэн байдаг.
  • Тоглолтын цагаас хоцорч, хаалга барьсан хойно ирж, хаалгыг татаж, цохих нь маш бүдүүлэг алдаа бөгөөд бусад үзэгчид болон уран бүтээлчиддээ садаа болж, бусдыг үл хүндэтгэсэн байдал үүсдэг муу талтай. 
  • Хэрвээ театрын ажилтан суудлыг тань зааж өгөөгүй бол эрэгтэй нь түрүүлэн явж суудалдаа сууна. Тухайн эгнээний үзэгчдийн өмнүүр явахдаа үзэгчид рүү нүүрээ харуулж явах бөгөөд намуухан хоолойгоор уучлал эрэх, эсвэл толгой дохин ойлголцох хэрэгтэй. Суудалдаа очихоор үзэгчдийн өмнүүр явахад эрэгтэй нь урдаа явна. Эхлээд эмэгтэйгээ суулгаад дараа нь эрэгтэй нь суудалдаа сууна. 
  • Үзэгчдийн танхим руу гялгар ууттай чихэр, идэх юм ус, ундаа, кофе авч орохгүй байхыг хичээрэй. Хэрэв авчирсан бол үүдэнд үлдээж ороод завсарласны дараа хэрэглэх боломжтой.
  • Тоглолтын үед гар утсаар ярих, бусадтай ярих, утсаараа бичлэг хийн, зураг авч уран бүтээлчид болон бусад үзэгчдэдээ саад болохгүй байхыг хичээгээрэй.
  • Театрын тасалбарын ард хориглосон зүйлсийн тэмдэглэгээ хийсэн байдаг бөгөөд түүнийг харж, мэдээлэл аваарай.
  • Тоглолтын хөтөлбөр бол дэвүүр биш. Танхимд хэдий бүгчим байсан ч хөтөлбөрөөр дэвүүр хийх нь зохимжгүй. Театрын дурангаар үзэгчдийг бүү дуранд. Дуран бол тайзан дээрх үйл явдлыг л харах зориулалттай.
  • Тоглолтын завсарлагаар суудалдаа суун үлдэх, эсвэл буфетээр үйлчлүүлэх, театрын фойег сонирхох боломжтой. Хэрвээ эмэгтэй нь суудалдаа үлдэхийг хүсвэл эрэгтэй ч бас үлдэх ёстой байдаг. Зайлшгүй шаардлагатай бол эмэгтэйгээсээ уучлал хүсээд хурдхан шиг гараад ирж болно.
  • Тоглолтын үед хэзээ алга ташиж баяр хүргэх нь хамгийн чухал байдаг. Жишээлбэл, тоглолтын эхлэл, завсарлагааны үед жүжигчид ёслох агшин, төгсгөлд алга ташина. Тоглолт явагдаж байх үед буруу үед алга ташиж, чимээ гаргавал уран бүтээлчдэд саад болж тэд гэмтэх аюул тулгардаг. Алга ташилт нь хэмжээ хязгаартай байх ёстой. Гэхдээ тоглолт дууссаны дараа та өөрийн баяр бахдалыг бүрэн илэрхийлэх боломжтой юм. Чин сэтгэлийн халуун алга ташилт бол үзэгчдийн зүгээс жүжигчдийг хүлээн зөвшөөрч буйн тод илэрхийлэл болдог. Исгэрэх, хашхирах, хөлөө дэвслэх зэрэг нь театрт огт зөвшөөрөгддөггүйг анхаарна уу.
  • Тоглолт дуустал хүлээх хэрэгтэй. Тоглолт дуусаагүй байхад гарах нь соёлгүйн шинж юм. Үзвэр огт таалагдахгүй байсан ч завсарлагыг хүлээж байгаад гарч явах нь зөв. Хэдийгээр та маш их ядарсан, тоглолт дэндүү уйтгартай санагдсан ч үзвэрийн үеэр унтах нь байж болшгүй зүйл. Түүнчлэн сэтгэл хангалуун байгаагаа хэт чанга, хэмжээлшгүй ихээр илэрхийлэх нь таны соёлын түвшин доогуур болохыг илтгэдэг нэг үзүүлэлт юм.
  • Өөрт таалагдсан уран бүтээлчид цэцэг өгөхдөө тоглолт дууссаны дараа, тайзан дээр гаралгүйгээр өгөөрэй. Төгсгөлийн ёсолгоог хүлээж байгаад, бүх жүжигчид зэрэгцэн зогссоны дараа, нэгдүгээр эгнээ болон тайзны хоорондох зайнаас цэцгээ өгөх нь зохимжтой. Түүнчлэн театрын ажилтнаар дамжуулан жүжигчинд цэцэг хүргүүлж болдог. 
  • Үзвэр дуусангуут өлгүүр рүү гүйх нь зохимжгүй. Жүжигчид нэг бус удаа гарч ирж ёсолдог тул хөшиг хаагдахыг хүлээх хэрэгтэй. Зөвхөн үүний дараа л яаралгүй гарах нь зөв юм. Хэрвээ энэ бүхнийг хүлээж чадахааргүй бол үзвэрийн төгсгөл хэсгийг балкон дээрээс үзээд, хэнд ч садаа бололгүйгээр түрүүлж гарч болдог театрын бичигдээгүй хууль бий. 

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Өчигдөр 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Өчигдөр 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Өчигдөр 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

Уржигдар 13 цаг 17 мин

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

Уржигдар 07 цаг 30 мин

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

Уржигдар 13 цаг 17 мин

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Өчигдөр 08 цаг 21 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

Уржигдар 07 цаг 30 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Өчигдөр 11 цаг 31 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 47 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Өчигдөр 10 цаг 01 мин

Сурталчилгаа