Улс төрийн тойм: Л.Оюун-Эрдэнийн толгойлсон засаг төсөв батлагдсаны дараа унах эрсдэлтэй
Модель М.Цэрэндолгор LOUIS VUITTON-ы зураг авалтад оролцжээ
Долдугаар Эдуард хааны хоёр дахь хөвгүүн Жорж Фредерик Эмест Альберт 1865 оны энэ өдөр төржээ. Тэрбээр уг нь хаан болох ёсгүй байлаа. Түүний ах, угсаа залгамжлах хунтайж Альберт Виктор өвчнөөр өөд болсон тул тэрбээр төрийн тэргүүнээр өргөгдөөд зогсохгүй ахынхаа сүйт бүсгүйтэй гэрлэжээ. Тавдугаар Жорж хэдийгээр сэхээлэг, оюунлаг нэгэн байгаагүй ч төрөхөөс хүлээсэн үүрэг хариуцлагаа ихэд эрхэмлэж, төрийн тэргүүний албаа бүхнээс дээгүүрт тавин, язгууртны амьдралыг амар хялбар, элбэг дэлбэг амьдрал биш, харин хүнд хүчир ажил болохыг харуулснаараа Британийн хаант засгийг хувьсгалын шуурганаас аварсан гавьяатай юм.
Хаантан 1914 онд дэлхийн I дайн эхлэхэд Германы эзэнт гүрний Тэнгисийн хүчний адмирал, Пруссын фельдмаршал зэрэг цол гуншин, Германы ханхүү, Саксоны гүн тэргүүт хэргэм зэргээсээ татгалзан, герман удам угсаагаа нуухын тулд 1917 оны долдугаар сард ургийн нэрээ Сакс-Кобург-Готагаас Виндзор болгон өөрчилжээ. Тэрбээр мөн шинэ цагийн шаардлагыг тун гярхай мэдэрч, үр хүүхдүүдээ заавал сурвалжит язгууртантай гэрлэх албагүй хэмээн зарлигдсан байдаг.
Төрийн тэргүүн болоод түүний гэр бүлийнхэн олон нийтийн үйл ажиллагаанд тогтмол оролцон, үргэлж олны өмнө ил байх бичигдээгүй журам, ард түмэндээ баярын мэндчилгээ хүргэдэг уламжлал зэрэг нь ч мөн V Жорж хааны санаачилга байлаа. Тэрбээр 1936 онд нас барах хүртлээ 26 жил хаан ширээнд суужээ.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS