ЗАСГИЙН ГАЗРЫН ОРОЛЦООГ ЭЦЭСЛЭН ТОХИРОЛЦОВ

ЗАСГИЙН ГАЗРЫН ОРОЛЦООГ ЭЦЭСЛЭН ТОХИРОЛЦОВ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэлийг эцэслэх хүрээнд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Анар болон Монгол Улсын Шадар сайд Т.Доржхандын ажлын албатай уулзаж, наймдугаар сарын 24-нд зохион байгуулах Сайд нарын түвшний Санхүүжилтийн өдөр-ийн хөтөлбөр, агуулгыг хэлэлцэн тохиролцов.

5e6a40d88a5d427690975d2b75d799d4

Санхүүжилтийн өдөр нь ган, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, газрын тогтвортой менежмент, нөхөн сэргээлт, ногоон хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй санхүүжилтийн бодлого, хамтын ажиллагааг хэлэлцэх Талуудын 17 дугаар бага хурлын гол арга хэмжээний нэг юм.

4ab32054074b463b864ce8101a05edc4

Уулзалтаар Монгол Улсын Засгийн газрын оролцоо, өндөр түвшний төлөөлөгчдийн хөтөлбөрийг эцэслэхийн зэрэгцээ Монгол Улсын дэвшүүлж буй өвийн санаачилгуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай олон улсын хөрөнгө оруулалт, түншлэл, төслийн бэлтгэл ажлын талаар санал солилцов.

c52cca1e45304506bbb7a0700d2a931d

Санхүүжилтийн өдрийг Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд болон Сангийн сайд З.Мэндсайхан нар хамтран удирдан зохион байгуулна.

 

3a0125a2bee645d6b0953c965fc4b8c2

29b861811dbc4de6b55f33496fdfe44e

efee6ee1cd244148aae04f53f5cb3787

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.