Нийтийн тээврийн 1300 автобусанд сэрэмжлүүлэг сурталчилгаа байршууллаа

Нийтийн тээврийн 1300 автобусанд сэрэмжлүүлэг сурталчилгаа байршууллаа
 

“УБТЗ” ХНН-ээс төмөр замын гармын аюулгүй байдлыг олон нийтэд сурталчлах зорилгоор хэрэгжүүлж буй “Түр зогс, бүү яар” нөлөөллийн аяны хүрээнд Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газартай хамтран Улаанбаатар хотын нийтийн тээврийн 1300 автобусанд сэрэмжлүүлэг сурталчилгаа байршууллаа.

Энэхүү ажлаар дамжуулан иргэдэд төмөр замын гармаар нэвтрэхдээ анхаарал болгоомжтой байж, хөдөлгөөний аюулгүй байдлыг чанд мөрдөхийн ач холбогдлыг таниулахыг зорьж байгаа юм.

Төмөр замын гармаар нэвтрэхдээ яарах, анхаарал болгоомжгүй хандах нь амь нас, эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулж болзошгүй юм. Иймд жолооч, явган зорчигч бүр төмөр замын гармын дохио, тэмдэг, хаалтыг анхаарч, аюулгүй байдлын шаардлагыг чанд мөрдөх нь чухал юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.