УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо

УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогт анхны гадаад айлчлалаа эхлүүлж, Люксембургийн Их Гүнт Улс болон Бельгийн Хаант Улсад тус тус албан ёсны айлчлал хийхээр 2026.08.26-ны өдөр мордлоо.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улсын парламентын дарга Клод Виселерийн урилгаар 2026 оны 8 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд тус улсад, Бельгийн Хаант Улсад 2026 оны 8 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, хөгжлийн хамтын ажиллагааны 25 жилийн ой, Монгол Улс, Бельгийн Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд хийж буй юм.

Тус айлчлал нь эдгээр улстай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан ашигтай салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, итгэлцлийг бэхжүүлэх, дээд түвшний яриа хэлэлцээ, харилцан айлчлалын давтамжийг хадгалахын сацуу парламент хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын даргын түвшинд Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад 24 жилийн дараа хэрэгжих айлчлал гэдгээр онцлог болж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.