Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг 9-р сарын 7-ны даваа гарагт хуралдуулахаар товлосон. 

Энэ талаар УИХ-ын дарга С.Бямбацогт, УИХ-ын тухай хуульд УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь, эсвэл УИХ-ын дарга болон Ерөнхийлөгч санаачилбал УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар заасан байдаг.

Засгийн газар 8-р сарын 20-ны өдөр Төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьсан. Мөн УИХ дахь сөрөг хүчнээс ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргасан ч бичгээр ирүүлээгүй.

Ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэнэ. Өөр асуудал хэлэлцэхгүй. 9-р сарын 14-ний 17.00 цагт ээлжит бус чуулганыг хаах тухай УИХ-ын даргын захирамж гарч байна гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.