С.Одонтуяа: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурахгүй

С.Одонтуяа: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурахгүй

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл өөрийн албан бланк дээр Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг цуглуулж байгаагаа өнгөрсөн 6 сард мэдэгдэж байв. Ингэхдээ тус албан бичигт  42 гишүүн гарын үсгээ зурсан хэмээсэн юм. 

Тэгвэл Ерөнхий сайдыг огцруулах асуудал АН-ын бүлэгт яригдаж гарын үсэг цуглуулсан зүйл байхгүй гэдгийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа мэдэгдлээ. Тэрбээр энэ талаар, "хавар АН-ын бүлэг Батлан хамгаалахын сайдыг огцруулах зэрэг өөр өөр асуудалд гарын үсэг зуруулж байсан. Одоо шинэ нөхцөл байдал үүссэн тохиолдолд дахиад бүлэг хуралдаж асуудлаа ярилцах ёстой. Миний бие Засгийн газрыг тогтвортой байх ёстой гэж үздэг. Тиймээс Ерөнхий сайдыг огцруулах бичигт би гарын үсэг зурахгүй" гэжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.