Өнөөдөр Чингис хааны өлгий нутгаас хамгийн сүүлд тодорсон гэгээнтэн Жонан Ханчэн гэгээнтний төрсөн өдөр тохиож байна

Өнөөдөр Чингис хааны өлгий нутгаас хамгийн сүүлд тодорсон гэгээнтэн Жонан Ханчэн гэгээнтний төрсөн өдөр тохиож байна

XIV Далай лам Данзанжамц, Халхын IX богд Жавзандамба нарын тодруулсан Жонангийн ёсны 14 их хамбын нэг Жонан Гончиг Бал Самуу ламын хойд дүрээр заларч “Жонан Ханчэн” хэмээн өргөмжлөгдсөн Цэрэндэжид овогтой Гантөмөр гэгээнийг 2016 онд ширээнд нь залж Бат-Оршил буюу Даншиг өргөсөн юм. Эзэн Чингис хааны өлгий Хан Хэнтий нутгаас төрсөн хутагт хувилгаад тун цөөхөн байдаг бөгөөд хамгийн сүүлд 2007 онд Лувсанчойдаг /номын нэр/ тодорч олноо “Жонан Ханчэн” хэмээн тэрбээр алдаршжээ. Түүний өвөг эцэг Гатан овогтой Гомбо нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Балдан Брайвун хийдийн нэртэй лам бөгөөд өөрийн зээ хүүг 3 настайгаас нь бурхны номонд сургаж лам болох үйлс нь эхэлсэн түүхтэй. Гэгээнтэн 2003 оноос хойш Энэтхэгийн Гоман дацанд бурхны ном үзсэн, Чойрын гүн ухааны таван ботийн дөрвийг нь судалж, Гаарамба Ог зиндаанд суралцаж төгсжээ. Брэндлэг царайлаг гэгээнтэн гэгдэн Наро Банчэн гэгээнтэнтэй хамтдаа бичигддэг байсан Жонан Ханчэн туйлын даруу төлөв номын хүний ёсоор амьдардаг байна. Эрхэм гэгээнтэнд төрсөн өдрийн мэнд хүргэе. Өлмий бат, мэлмий тунгалаг орших болтугай.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.