Лондонд ANNA Cashmere брэндээрээ Монгол ноолуурыг олон улсад таниулсан Анна шинэ платформ бүтээж байна
ANNA Cashmere брэндээрээ Монголын ноолуурыг олон улсад таниулж, гаднын фэшн шоуг өнгөлөх болсон Анна ANNA Maison-ийг хөгжүүлж эхэлжээ. Тэрбээр Их Британийн нэр хүндтэй хувийн гишүүнчлэлийн клубүүдтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд үүгээр дамжуулан Монголын шинэ үеийн манлайлагчид, бизнес эрхлэгчид болон олон улсын хамтын ажиллагааг нэгтгэсэн шинэ гишүүнчлэлтэй платформыг бүтээх зорилго тавьж байгаа гэв. Монголын хөрөнгө чинээтэй эрхмүүд гадаадад амьдарч, илүү өндөр түвшний боломж, шинэ гарцыг эрэлхийлдэг. Дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж буй Аннагийн энэхүү шинэ санаачилга ч мөн олон хүнд шинэ боломжийн үүдийг нээх болов уу. Анна булган сүүлтэй байх нь ээ. 
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.