Танилц! Төв цэнгэлдэхийг тэрбум төгрөгөөр ягааруулсан CJ энтертайнментын анхны монгол ажилтан А.Анар
Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолт хийхийн тулд ногоон зүлгийг нь ягаанаар сольж орхидог, үүний тулд тэрбум төгрөг үрсэн нөхдүүд цочир сонин болж байна. Т.Ариунаа, Г.Эрдэнэчимэг, “Гала” хамтлаг гэх мэт хамаг үнэтэй дуучид, өнгөтэй, өөдтэй охид хүүхнүүдийг цуглуулж нэг тайзнаа гаргах амбицыг үзүүлсэн түүнийг А.Анар гэнэ.
Тэрээр БНСУ-ын CJ энтертайнментад багаараа ажиллаж байсан ба BTS, Blackpink, PSY, Bruno Mars, Lady Gaga, Maroon 5 нарын тоглолтын тайзыг засаж байжээ. Ийм чадварлаг залуус эх орондоо сүүлийн нэг жилд болсон томоохон тоглолтууд болох Thе Hu, Tegri тэргүүтэй цэнгэлдэхийн шоуг бүхэлд нь дэглэж орхиж. Энэ жил манай шоу энтертайнмент ертөнц тэр тусмаа цэнгэлдэхийн тоглолтууд аятайхан болоод байгаагийн ард А.Анар ба түүний залуус байсан гэсэн үг. CJ Entertaiment-ийн албан ёсны тайзны ахлахаар 2019 оноос хойш ажилласан чадварлаг монгол залуу МВС тв болон бусад шоу нэвтрүүлгүүд Mama awards Waterbomb-ийг дэглэсэн арвин туршлагаараа эх орондоо 2024 онд Scaffold truss компаниа байгуулсан байна.
Ердөө нэг жилийн дотор шоу ертөнцөд level up хийж чадсан А.Анар гуч гаруйхан насандаа тэрбумтангүй Монголын шоу ертөнцөд өөрөө тэрбум давсан хөрөнгө оруулалт хийчихсэн нь гайхалтай хэрэг ч юм. Ийн 9-р сарын 12-ны өдөр бид дэлхийн хэмжээний шоуг тайз бүтээгчид нь өөрсдийн тайзан дээрээ хэрхэн урлахыг харах нь. Манай эмэгтэй хамтлаг дуучид азтай юм. FEMININE 2026 гэнэтхэн зарлагдсан ч олон гоё бүсгүйчүүд Ардын жүжигчин Төв цэнгэлдэхийн тоглолтын ноён оргил Т.Ариунаа хүртэл байгаа учраас энэ өдөр хот даяар ягаарах нь тодорхой болоод байна. Монгол залуус дэлхийн хаа ч аль ч салбарт цойлж байгаагийн нэг жишээ А.Анар боллоо. Амжилт хүсье.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.