Т.Үжингүнж "Алтан Эрдэнэ" хүндэт цол, тэмдгээр шагнууллаа
“Мисс Монголиа” холбооноос Монгол Улсаа төлөөлөн олон улсын гоо сайхны тэмцээнүүдэд амжилт гаргасан гоо бүсгүйчүүдэд Хүндэт цол, тэмдэг, үнэмлэх гардуулах анхны ёслолын ажиллагааг зохион байгууллаа.

Энэ үеэр Монголын гоо сайхны салбарт амжилт гаргаж, эх орноо олон улсад төлөөлөн ажилласан Т.Үжингүнж “Алтан Эрдэнэ” хүндэт цол, тэмдгээр шагнуулсан байна. 

🇲🇳
✨
Т.Үжингүнж нь Дубай хотод болсон Дэлхийн бяцхан миссийн тэмцээний 2025 Гранд Прикс алтан титмийн эзэн болж , энэ онд Little Miss&Mister Universe 2026 Хятад улсын Хайнан хотод болсон тэмцээний олон улсын хүндэт шүүгчээр уригдан Монгол улсаа төлөөлөн хамгийн бяцхан шүүгчээр ажилласан юм.
Мөн Бээжин хотын CATWALK STORM тэмцээнээс 9000 гаруй хүүхдүүдээс Дэд мисс байр эзэлж байсан гээд олон олон амжилтаас нь дурьдаж болно.
Тиймээс ийнхүү олон улсын тэмцээн уралдаанд эх орноо сурталчилан таниулж амжилт гаргасан тул Мисс Монгол холбоо салбарын нэрэмжит Алтан Эрдэнэ цол тэмдгээр шагнажээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.