Үл хөдлөх хөрөнгийн салбарт өөрийн бизнесээ эхлүүлэх боломжийг танилцуулна
Үл хөдлөх хөрөнгийн салбарт дэлхийд үнэлэгдсэн RE/MAX HUB байгууллагаас өөрийн бие даасан бизнесийг бага хөрөнгөөр эхлүүлэх хүсэлтэй хүн бүрд зориулсан цогц арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Энэхүү эвент нь оролцогчдод салбарын мэдлэг, борлуулалтын ур чадвар болон өндөр орлого олох бодит боломжийг нэг дор танилцуулах зорилготой юм.
Хэзээ: 2026 оны 8 дугаар сарын 20 нд, 10:00–13:00 цагт
Хаана: Zaisan Hill Complex, Event Hall
Бүртгүүлэх линк : remaxhub.mn/join/apply
Бага хөрөнгөөр өндөр өгөөж бүтээх бизнес загвар
Өнөөгийн зах зээлд уламжлалт бизнес эхлүүлэхэд их хэмжээний эргэлтийн хөрөнгө, бараа материалын нөөц, агуулах болон оффисын түрээс нэн тэргүүнд шаардагддаг. Харин үл хөдлөх хөрөнгийн агентын карьер нь бага хөрөнгөөр эхлүүлэх боломжтой бизнесийн онцгой загвар юм.
Агент нь борлуулах хөрөнгөө өөрийн мөнгөөр худалдан авч нөөцлөх эсвэл өндөр түрээстэй агуулах ажиллуулах шаардлагагүй. Тэд их хэмжээний эхлэлийн хөрөнгө бүрдүүлэхээс илүүтэй өөрийн хамгийн үнэ цэнтэй нөөц болох цаг хугацаа, ур чадвар, харилцааны сүлжээ болон хувийн брэнддээ тулгуурлан бизнесээ хөгжүүлдэг.
Энэхүү загвар нь тогтсон цалин хүлээх бус, харин хийсэн хэлцэл бүрээсээ зуучлалын шимтгэл авч, орлогоо өөрөө бүтээх боломжийг олгодог. Ингэснээр агентын карьер нь зөвхөн үл хөдлөх хөрөнгө борлуулах ажил биш, харин өөрийн ур чадварт тулгуурласан бие даасан бизнесийнхээ суурийг тавих бодит гарц болдог байна
Олон улсын борлуулалтын арга барилыг эзэмших боломж
RE/MAX HUB нь Монголын үл хөдлөх хөрөнгийн салбарт гаргасан амжилтаараа Global Broker Owner of the Year шагналыг хүртсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн туршлагатай байгууллага юм. Мөн 200 гаруй агентыг нэгтгэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэднийг дэлхийн жишигт хүргэхийн тулд дараах орчныг бүрдүүлжээ. Үүнд:
• Hub Academy: Агентуудыг системтэйгээр мэргэшүүлэх сургалтын тогтолцоо бүрдүүлсэн
• Олон улсын түншлэл: Их Британийн Sales Geek франчайзтай хамтран борлуулалтын олон улсын арга барилыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн.
• Технологийн шийдэл: Агентууд байршлаас үл хамааран ажиллах, зайнаас суралцах, өдөр тутмын ажлаа хөнгөвчлөх боломжтой тусгай аппликэйшнийг хөгжүүлсэн.
Филиппин дэх шинэ салбар
Тус байгуллгын ирээдүйн стратеги зөвхөн дотоодын зах зээлээр хязгаарлагдахгүй бөгөөд агентуудаа дэлхийн үл хөдлөх хөрөнгийн талбарт ажиллах мэдлэг, ур чадвар, туршлагатай болоход нь чиглүүлж байна. Энэхүү тэлэлтийн хүрээнд дөрөв дэх салбар оффисоо Филиппин улсад нээхээр бэлтгэлээ хангаж байна. Ингэснээр багийн гишүүдэд олон улсын түвшинд хамтран ажиллах, шинэ туршлага хуримтлуулах, мэргэжлийн чадавхаа нэмэгдүүлэх бодит боломж бүрдэх юм.
Хэрэв та өөрийн бизнесээ эхлүүлэх, цаг болон орлогоо өөрөө удирдахыг зорьж байгаа бол энэхүү эвент таны анхны бодит алхам болох юм.
Дэлгэрэнгүй мэдээлэл :
• Холбогдох утас: 8888-5801
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.