Барууны элитүүдийг байлдан дагуулж байгаа "Andaan Gallery"-н эзэн Mandukhai Andaan-ы урлагийн шинэ код

Барууны элитүүдийг байлдан дагуулж байгаа "Andaan Gallery"-н эзэн Mandukhai Andaan-ы урлагийн шинэ код

Америкийн баячуудын клубын түүхийг Монгол бүсгүй соёлын өндөр зэрэглэлийн, шинэ давалгаагаар баяжуулж байна. Тэр бол интерьер архитектурын дизайнер, урлаг судлаач Mandukhai Andaan буюу А.Мандухай.

eae5a5a2636d4a6fab060b8623fefb2e

 Калифорниа мужийн Плезент Хилл хотод өөрийн нэрийн "Andaan Gallery"-г нээж, барууны арт-маркет дахь монголчуудын цоо шинэ түүхийг эхлүүлсэн түүний үйл ажиллагаа өдгөө олон улсын түвшинд яригдаж, дараагийн шатны том амжилтуудыг ар араасаа дагуулж байгаа аж. Тодруулбал, тус галерейн хамт олон саяхан буюу 10 дугаар сард Франц улсад зохион байгуулагдсан олон улсын томоохон үзэсгэлэнд амжилттай оролцож, Европын цуглуулагчдад Монголын урлагийн чансааг танилцуулаад ирснээс гадна яг энэ өдрүүдэд тус галерейд Холливудын нэрт артист Рэй Колоскигийн бие даасан үзэсгэлэн гарч байна. Хамгийн сонирхолтой нь, Америк зураачийн эдгээр бүтээлүүд Монголын уудам цэлмэг хөх тэнгэрээс сэдэвлэгдсэн нь барууны цуглуулагчдын дунд өндөр үнэлгээ авч байгаа гэв.

f890588eaf2c4065811bc754274dc442

28798687e1b6493fa085276df9f68290

Үүнээс өмнө буюу 2026 онд Tubi Ho, Diane Williams Anna Trautman нарын Сан-Францискогийн артистууд мөн "Andaan Gallery"-д үзэсгэлэнгээ дэлгэж байжээ. А.Мандухай Монголын дүрслэх урлагийг барууны арт-маркетын төвд тунхаглах урт хугацааны амбиц, алсын хараагаа тодорхойлж байгаа юм. Хэлтэй, боловсролтой, гоо зүйн өндөр мэдрэмжтэй монгол бүсгүйн гаргасан энэхүү зам жим Монголын авьяаслаг зураачдыг дэлхийн тавцанд гаргах, тэдний дахин давтагдашгүй өвөрмөц бүтээлүүдийг Америкийн цуглуулагчдын гарт хүргэх найдвартай бөгөөд тансаг гүүр болж байна.

748faad125c34ac182d75a4aa039604e

 Монгол соёл ондоошил, Монгол бахархлыг урлагийн хэлээр Америкт төлөөлж, нөлөөлөх болсон тус гайлерей Калифорниагаар хязгаарлагдахгүй дэлхийн хэмжээний соёлын халуун цэг болон өргөжиж буй. "Andaan Gallery" нь уран зургийн үзэсгэлэн гаргахаас гадна Бэй Аэриа дахь JPMorgan зэрэг дэлхийн топ корпорациудын хаалттай эвентүүд, Art & Yoga, Sound Bath бясалгалын үдшүүдийг мөн зохион байгуулдаг соёлын өндөр зэрэглэлийн "hub" болон үйл ажиллагаагаа өргөжүүлжээ. Товчхон дүгнэвэл барууны элитүүд болон томоохон корпорациудыг татах ухаалаг бодлого баримталдаг хэмээн тодорхойлж болох нь ээ.

eeca354d0df948c1b9a7e80e08870ff0

efebcb192a6d47d3ac7ca351c2c7e8f4

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.