Тендерчин М.Энхцэцэг, гацаагч Ц.Даваасүрэн ба Оюутолгойг сэргээгдэх эрчим хүчээр хангах бас нэг цахилгаан станцыг эхнээс нь гацаагчдын эрх ашиг юу вэ?
Эрчим хүчний салбарын тендерийн “загалмайлсан эх” гэгддэг гишүүн М.Энхцэцэг, цахилгаан станц гацаагч- мэргэжилтэн гишүүн Ц.Даваасүрэн нар Оюутолгойг дотоодоосоо тогоор хангах төслийг зогсоох хүслээ ил цагаан илэрхийлж эхлэв.
Намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон М.Энхцэцэг эрчим хүчний тендерийн “загалмайлсан эх” гэгдэх болсон нь нөхөр С.Батхүрэлийнхээ хамт байгуулсан “Бодит чадал” ХХК-иараа дамжуулан эрчим хүчний салбарт 2022-2024 онд 3,6 тэрбумын 24 тендер авсан. “Хүчит зүтгүүр”, “Эрчим хүчний хэмнэлтийн төв” компаниудыг нь оруулбал М.Энхцэцэгийн авсан эрчим хүчний тендерийн тоо, мөнгө тоогоо алдсан гэдэг.
Түүн дээр бас нэгэн сөрөг дүр нэмэгдэж орж ирсэн нь Эрчим хүчний сайд байхдаа Багануурын ДЦС-ын төслийг хүчин чадал илүүднэ гэж гацаасан Ц.Даваасүрэн!
Оюутолгойг цахилгаанаар хангах төслийг Хятадаар айлгаж ахин гацаах гэж буй түүний далд санаархал чухам юу вэ гэдэг асуулт гарч ирнэ.
Оюутолгой эрчим хүчээрээ угаас Хятадаас 100 хувь хараат. Жилд 140 сая долларын эрчим хүч авдаг буюу 12 жилд 1,5 тэрбум доллар Хятадаас эрчим хүч авахад урсаж гарсан тооцоо бий. Товчхондоо, Оюутолгойн Монголд оногдох өгөөжийг багасгадаг төлбөр юм. Үүний цаана төгрөгийн ханш, валютын нөөц гэх мэт олон алдагдал бий.
Аукцион, сэргээгдэхийн хүчин чадал нь нууц уу?
Юун түрүүн Эрчим хүчний яамны сайтад 8-р сарын 11-нд англи, монголоор зарыг нь тавьсан нууц уу гэх асуулт. Хэрэв нууц бол М.Энхцэцэг гишүүн скрийншот хийж шэйрлэх үү? Эрчим хүчний сайд Б.Найдалаа сошиалар нууц мэдэгдэл, ордонд нууц Хэвлэлийн бага хурал хийсэн байж таарах уу гэх асуултууд ч урган гарна.
Аукцион гэдэг өөрөө үнийн өрсөлдөөн дээр суурилсан нээлттэй дуудлага бөгөөд үнэ, шийдлээрээ өрсөлддөг, уралдуулдаг хэлбэр юм.
Энэ оны 6-р сарын 22-нд анхны аукцион болсон. Үнээрээ өрсөлдөж шалгарсан нь өнөөдөр 5 аймагт нарны станц, хуримтлуур барьж байна. Эхнээсээ өвлийн ид ачааллын өмнө ашиглалтад орно гэсэн мэдээллийг албаны эх сурвалжууд өгч буй. Нийт таван ийм аукцион байгаа бөгөөд Говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний аукцион эдний нэг нь.
М.Энхцэцэг зар нь нууц биш юм бол чадлыг нь нууцаллаа гэдэг шинэ нууц “нээсэн. Энэ аукцион бол Оюутолгойн 1,7 тэрбум кВт.цагийн хэрэглээг 99,5% найдвартай хангах шийдлийн өрсөлдөөн юм. Газраас 1,2 км гүнд байдаг Оюутолгойн уурхайд 9-р сарын 3-нд 61 хүн 6 цаг өргүүрт гацсан нь 99,5 хувийн найдвартай байдал, тог тасрахгүй байх нь ямар хэрэгтэйг харуулсан гэдгийг мартаж болохгүй.
Гишүүн М.Энхцэцэг юун гуя гэдэг шиг гэнэт орилж орж ирсний нэг илэрхий жишээ бол 600 МВтын цахилгаан станц гэж хаана ч байхгүй. М.Энхцэцэгийн зохиож бичсэн 1,7 тэрбум биш 1,3 тэрбум кВт·цагийн хэрэгцээг хэн ямар шийдлээр 99.5%-ийн найдвартай байдлаар хангах вэ гэдэг ил өрсөлдөөн юм.
99.5% гэдэг тендерийн гол шалгуур. Цаашилбал, Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн гол нөөц өмнөд бүсэд байрлаж, уг нөөцийг бүрэн ашиглаж дотоодын уул уурхай, аж үйлдвэрийн төслүүдийг эрчим хүчээр хангах, мөн цаашид сэргээгдэх эрчим хүчийг экспортлох стратегийг хэрэгжүүлэхийн тулд дотоодын сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлж, өмнөд хөршийн системээр тогтвортой байдлыг хангах хамгийн зөв шийдэл юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.