Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай улс төрчдийг Н.Алтанхуяг, Г.Занданшатар нар тэргүүлж байна
Ерөнхийлөгчийн сонгууль болоход жил хүрэхгүй хугацаа үлдээд байна. Энэ удаагийн сонгууль нь улс төрийн намуудын дотоод шинэчлэл, засгийн газрын төсвийн тэлэлт зэрэг олон чухал үйл явцын дунд өрнөх гэж байгаагаараа онцлог бөгөөд эрх баригч болон сөрөг хүчний зүгээс сонгуулийн бэлтгэл ажлыг хангах, нэр дэвшигчдээ тодруулах ажилд хэдийнэ ханцуй шамлан ороод буй.
Гэхдээ одоогоор улс төрийн аль ч нам нэр дэвшигчээ албан ёсоор зарлаагүй байгаа хэдий ч олон нийтийн дунд горилогчдын кадр жагсаалтаар гарсан байгаа.
Тэгвэл, Үндэсний хэмжээнд явуулсан хамгийн сүүлийн үеийн санал асуулгын дүнгээр 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой улстөрчдөөс
АН-ын Н.Алтанхуяг 25.9 хувь, МАН-ын Г.Занданшатар 24.1 хувийн саналаар тэргүүлж байгааг "National Opinion" судалгааны байгууллага зарлалаа. Тодруулбал, судалгаанд оролцогчдын 18.7 хувь нь МАН-аас Г.Занданшатарыг нэрлэжээ. Түүний араас С.Бямбацогт 10.23 хувь, Л.Энх-Амгалан 5.06 хувиар орсон байна. Г.Занданшатарын үзүүлэлт хоёрдугаарт бичигдсэн С.Бямбацогтынхоос 8.47 хувийн нэгжээр өндөр байгаа юм.
Харин АН-аас хэнийг нэр дэвшвэл дэмжих эсэх асуултад Н.Алтанхуяг 22.88 хувь, О.Цогтгэрэл 7.37 хувь, Х.Баттулга 5.72 хувиар нэрлэгджээ. Н.Алтанхуяг болон О.Цогтгэрэлийн хооронд 15.51 хувийн нэгжийн зөрүү байгаа нь МАН-ын эхний хоёр хүний хоорондын зөрүүнээс их байна. Ингэснээр АН-аас нэрлэгдсэн хүмүүсийн дунд Н.Алтанхуягийн үзүүлэлт бусдаасаа илүү тасарсан бол МАН-аас нэрлэгдсэн хүмүүсийн эхний хоёрын үзүүлэлт харьцангуй ойр байгаа юм.
Судалгааны дүнгээс үзэхэд сонгогчдын насны ангилал нэр дэвшигчдийн чансаанд чухал нөлөө үзүүлж байгаа аж. Тухайлбал, АН-ын Н.Алтанхуяг ахмад үеийнхний дунд өндөр дэмжлэг хүлээж байгаа бол МАН-ын Г.Занданшатар залуу сонгогчдын дунд илүү сайн рейтингтэй байгаа нь ажиглагджээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.