Ханцуйндаа зодолдож байсан МАН-ын 30/38 бүлгийнхэн ринген дээр гарч ирлээ

Ханцуйндаа зодолдож байсан МАН-ын 30/38 бүлгийнхэн ринген дээр гарч ирлээ

Намрын улс төр халахын өмнө МАН-ын томчууд Их тэнгэрт цуглаж Засаг унагаахгүй тал дээр санал нэгдэж 30, 38-ын бүлэг нэгдсэн гэдгээ мэдэгдэж байлаа. Гэвч ханцуйндаа багтаж чадахаа болиод удаж буй тус бүлгийнхэн /30, 38/ өнөөдөр рингэн дээр ил цагаандаа гарч ирлээ. 
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Ерөнхий сайд Н.Учрал цахим орчинд Хууль зүйн сайд С.Амарсайханыг илт шүүмжилсэн байр суурийг илэрхийлсэн бол өнөөдөр Боловсролын сайд Л.Энх-Амгалан улс төрийн "түгжил"-ийг 30-ын бүлгээс нэр цохон зарлав. Тэрбээр хэлэхдээ “Ерөнхий сайдтай холбоотой эксел файл задруулсан түгжилмаа бол УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, түүний бэр О.Саранчулуун нар" гэсэн юм. 
Харин түүний хариуд УИХ-ын гишүүн А.Ариунзаяа "Би Сангийн яамны мэргэжилтний компьютер хакердаад, УИХ-ын Тамгын газрын Өргөдлийн байнгын хороо хариуцсан референт рүү явуулаад, тэр хүний өмнөөс мөн гар утсыг нь хакердаад Өргөдлийн байнгын хорооны вайбер группд оруулсан юм байх аа. Хөтлөлцөж очоод шалгуулъя" гэсэн. 
Ийн намрын улс төр гэхээс илүүтэй МАН-ын дотоод улс төр зодооноо дааж чадахгүйдээ ил цагаандаа гарав. Шийдвэрлэх тулаан Хууль зүйн сайд С.Амарсайхан засгийн хаалгыг хааж 30, 38-ын хагарал улам хурцдах уу эсвэл түр пауз авах уу гэдгийг шийднэ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.