“Гол дүр” улс төрийн товчлол #2: Ерөнхийлөгч болох мөрөөдөлтэй АН-ын кандидатууд
Улсын төсөв, томилгоог бойкот хийж яваа Ардчисан намынханд Ерөнхийлөгчийн сонгуулиас өөр бодож байгаа зүйл алга гэлтэй. Учир нь улс төрийн намуудаас түрүүлж гурван ч нэр дэвшигчээ зарлаад байгаа цор ганц нам болов.
Ардчилсан намын дэргэдэх “Ардчилсан сэргэлт” холбоо өчигдөр /2026.09.17/ ээлжит хурлаа хийж УИХ-ын гишүүн “бидон” хочит Д.Ганбатыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээ зарласан. Түүнээс өмнө УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, мөн Боловсролын сайд асан Лу.Гантөмөр нар Ерөнхийлөгчид нэр дэвшихээ илэрхийлсэн.
Гишүүн Д.Ганбатын тухайд УИХ-ын сонгуулийн үеэр нутгийнхандаа бидон тарааж пиар хийснээрээ олонд танигдаж, алдаршсан нэгэн.
Түүнтэй харьцуулахад Норовын Алтанхуяг туршлагатай, харизмтай улс төрч. 2012 онд шинэчлэлийн Засгийн газрын Ерөнхий сайдаар томилогдож байсан, АН-ын дараалсан ялалтуудыг авчирч байсан гэгддэг төдийгүй 25 жилийн хугацаанд 14 Засгийн газар ээлжлэн засаг барьснаас хамгийн урт хугацаанд оршин тогтносон танхим нь Н.Алтанхуягийнх байсан гэх мэтээр улстөрчийн намтар түүх ч ихтэй эр.
Харин УИХ-ын гишүүн Лу.Гантөмөрийн хувьд Тэргүүн шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд, АН-ын дарга, Боловсролын сайдаар ажиллаж байсан гэх урт гуншинтай. Боловсролын сайдаар ажиллаж байхдаа Боловсролын зээлийн сангийн 435 зээлдэгчийн 40.6 тэрбум төгрөгийг тэглэсэн гэх асуудал одоо ч түүнийг дагасаар байдаг.
Эдгээр нэр дэвшигчдээс та хэнийг нь дэмжиж байна вэ?
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.