Ж.Бат-Эрдэнэ: Асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулсан

 

УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан товын дагуу өнгөрсөн долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томилох асуудлыг хэлэлцэх байсан. Гэвч гишүүдийн ирц хүрээгүйн улмаас энэ долоо хоногийн Даваа, Мягмар гарагт хуралдахаар болсон. 

Хоёр талд “гэдийсэн” эрх баригч намынхан өчигдөр /2026.09.21/ бүлгийн хуралдаанаараа ажлын хэсэг байгуулах шийдвэрт хүрчээ.

Энэ талаар УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ хэлэхдээ, "Боловсролын яамны хувьд сургуулиудын тоног төхөөрөмжийн зардлыг нэг бүрчлэн тусгалгүй, багц дүнгээр төсөвт оруулж ирсэн нь гишүүдийн шүүмжлэлийг дагуулсан. Гишүүд тухайн хөрөнгө оруулалт бодитой шаардлагатай эсэхийг нягтлахын тулд тодорхой сургуулиудын нэрсийг гаргаж ирэхийг шаардсан юм. Боловсролын сайд асуудалд тодорхой тайлбар өгөхгүйгээр зарим гишүүд рүү чиглэсэн мэдэгдэл хийсэн нь асуудлыг нэмж хурцатгасан. Үүний дагуу УИХ дахь намын бүлгээс уг асуудлыг тусгайлан хэлэлцэж, холбогдох ажлын хэсгийг байгуулан хуралдуулж эхлээд байна. Ажлын хэсэг уг төсвийн асуудал Сангийн яамнаас эх сурвалжтай юу, эсвэл Боловсролын яамнаас орж ирсэн үү гэдгийг болон хууль журмын дагуу гишүүдэд хүрсэн эсэхийг тогтоохоор ажиллаж байна. Нөхцөл байдлын учрыг бүрэн олж, зарчмын асуудлыг шийдвэрлэсний дараа чуулганы болон Байнгын хорооны хурлыг үргэлжлүүлэн явуулахаар тогтсон" гэв.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.