"Гол дүр" улс төрийн товчлол #4: АН-ын дарга О.Цогтгэрэлийг огцрохыг шаардав

"Гол дүр" улс төрийн товчлол #4: АН-ын дарга О.Цогтгэрэлийг огцрохыг шаардав

Хэзээний фракцын зодоонтой, зодоон нь туйлдаа хүрчихсэн АН-ынхан намын даргаа унагахаар шийджээ. Учир нь Тагнуулын Ерөнхий газрын дарга асан, АН-ын гишүүн, генерал Б.Хурц намынхаа дарга болох О.Цогтгэрэлийг “огцор” гэж хэлэхээр үүдэнд нь дөрвөн цаг сахив. Тэрбээр АН-ын дарга О.Цогтгэрэл МАН-аас 54 тендер авсан. Намын дарга хийж чадахгүй бол огцрох хэрэгтэй. Ийм намын дарга байж болохгүй” гэсэн юм.

О.Цогтгэрэл нь АН-ын дарга төдийгүй Бүлгийн даргын албан тушаалаа давхар хашиж байгаа. Тэрээр өнгөрсөн хавар ҮБХ-ны хурлаа хийж, намын ажлаа цэгцлээд Бүлгийн даргын ажлаа өгнө хэмээн мэдэгдэж байсан. Гэвч УИХ дахь АН-ын бүлгийн даргын ажлаа өнөөдрийг хүртэл өгөөгүй байгаа билээ.

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.