Ө.Шижир: УИХ тарвал таръя. тэгээд дахиад сонгууль хийвэл хийнэ л биз. Айгаад байх юм юу байна

Ө.Шижир: УИХ тарвал таръя. тэгээд дахиад сонгууль  хийвэл хийнэ л биз. Айгаад  байх юм юу байна

УИХ-ын гишүүн Ө.Шижир өөрийн цахим хуудсаараа дамжуулан УИХ-ыг тараах санаачилга гаргаж байгаагаа мэдэгдлээ. 

Тэрбээр "Улсын Их Хурал тарвал таръя, ер нь тарсан ч яадаг юм. МAН-ын хоёр хуваагдал Монгол орон, энэ улс орныг тэр чигт нь хөмөрлөө. Эд нарт Монголчуудын ахуй амьдрал ямар ч хамаагүйг ойлголоо харлаа. Өөрсдөө л баян тансаг байвал болох нь тэр гэж хандаж байна. Өөрсдийнхөө эрх ашгийн л төлөө байна уу гэхээс эх орны Монголчуудын, иргэдийн төлөө А ч гэж ангайгүйг харлаа бас үзлээ. Тийм учир Их хурлаа тараагаад ахиад сонгууль хийвэл хийнэ л биз, айгаад байх юм юу байна aа. Тэгээд л хариуцлага тооцъё, үр дүн нэхье. Таръя, таръя, таръя, тарах санаачилгыг би гаргая" хэмээн мэдэгдлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.