“Гол дүр” улс төрийн товчлол #6: С.Амарсайхан суудлаасаа бууж Х.Нямбаатар, Б.Баатар нар яллагдагчаар татагдав

“Гол дүр” улс төрийн товчлол #6: С.Амарсайхан суудлаасаа бууж Х.Нямбаатар, Б.Баатар нар яллагдагчаар татагдав

Хууль зүйн сайд асан С.Амарсайхан ажлаа өгснөөр тэдний фракцынхныг /МАН-ын 30-ийн тал/ шалгах хуулийн байгууллагын ажил эрчимжив.

 Тодруулбал, өнгөрсөн амралтын өдөр АТГ-аас Канадад суралцаж байгаа Хотын дарга асан Х.Нямбаатарыг яллагдагчаар татан, хэрэг нээн шалгаж эхэлсэн. Түүнийг эрүүгийн хуулийн 22.1 дэх заалт буюу "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" үндэслэлээр яллагдагчаар татсан байна. Энэхүү эрүүгийн хэрэг нь нийт 2.3 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий “Туулын хурдны зам төсөл” болон “Тойрог зам 1, 2” төслүүдтэй холбогдож байгаа юм.

 Түүгээр зогсохгүй Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн төрсөн ах, найруулагч Б.Баатарт хилийн хориг тогтоож, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэв. Түүнийг "нийтийг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулсан, эмх замбараагүй байдалд турхирсан" гэх зүйл ангиар буруутган шалгаж байгаа аж.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.