USD 3,595.17 CNY 535.50 RUB 42.56 EUR 4,092.38 KRW 2.64 USD 3,595.17 CNY 535.50
| Улаанбаатар 14°C | 2026 оны 09 сарын 29
Санал болгох

Технологи, Ногоон хөгжил, Аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна

Технологи, Ногоон хөгжил, Аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна

Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов. 

Ерөнхий сайд Айчи муж 2026 оны Азийн ХХ наадмыг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргээд, Монгол Улсын тамирчин, ОУХМ С.Жамбалжамц дугуйн спортын төрөлд хүрэл медаль хүртсэн амжилт гаргасан. Манай улсын баг тамирчдын оролцоо өндөр байгааг илэрхийлсэн юм. 

viber image 2026 09 28 22 57 43 3921

Хоёр талын “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд бүхий л чиглэлд гүнзгийрэн хөгжиж буйд сэтгэл хангалуун байгааг тэмдэглэв. Монгол, Японы ард түмэн элгэмсэг, дотно харилцаатай, алтай язгуурын нэгэн угшилт хэл бүхий “хөх толбот”-нууд. Хүн хоорондын нандин нөхөрлөл нь бидний харилцааны үнэт өв, баялаг юм. Айчи мужид оршин сууж буй 1000 орчим монгол иргэний хууль ёсны эрхийг хамгаалахад анхаарал хандуулан ажиллахыг хүсэв.

viber image 2026 09 28 22 58 14 762

Мөн эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд   Монгол, Япон хоёр улсын бизнес эрхлэгчдийг холбох, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, худалдаа, технологи, инновац, үйлдвэрлэл, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг өргөн хүрээний салбар дахь харилцан ээлтэй хамтын ажиллагааны суурь бүрдүүлэхийг чухалчилж байгаагаа Ерөнхий сайд тэмдэглэн хэлэв. 

viber image 2026 09 28 22 58 07 272

viber image 2026 09 28 22 57 37 431

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.