Хуульч Ж.Эрхэмбаатар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах асуудлаар ҮХЦ-д хандахаар болжээ
Хуульч Ж.Эрхэмбаатар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах асуудлаар Үндсэн хуулийн цэцэд ханджээ.
Тэрбээр энэ тухай "Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон хүн парламентын суудалд тухалж, бидэнд мөрдүүлэх хууль тогтоолцсоор байна. Иргэдэд хариуцлага нэхдэг УИХ өөрийн гишүүнд хариуцлага тооцох болохоор яагаад таг болдог юм бэ. Үндсэн хуульд "Эгүүлэн татна" гэж заасан. Энэ үүргийг намын бүлгийн ая тал, гишүүдийн хүсэл, улс төрийн тохироогоор хэрэгжүүлэх эсэхийг шийддэг болгож болохгүй. УИХ шүүхийн дээрх шүүх биш. Олонхын санал гэмт хэргийг цайруулах баллуур биш. Гишүүний үнэмлэх хариуцлагаас зугтах тасалбар биш. Миний байр суурь тодорхой. Үндсэн хуулийн үүргийг биелүүлэхээс татгалзах эрх УИХ-д байхгүй. Тийм боломж олгож буй хуулийн зохицуулалт байвал тэр нь өөрөө Үндсэн хуулийн хяналтад орох ёстой. Жирийн иргэний хувьд шүүхийн шийдвэр хатуу. Гишүүний хувьд хэрэгжүүлэх эсэхийг нь хамт олон нь шийддэг байвал "Хууль, шүүхийн өмнө эрх тэгш" гэсэн зарчим хаана байна. Д.Цогтбаатарын суудлаас Монголын Үндсэн хууль үнэтэй. Д.Цогтбаатарт хариуцлага тооц. Үндсэн хуулийн үүргийг хэрэгжүүл. Хариуцлагыг гацаадаг зохицуулалтыг өөрчил. 2024 оны сонгуулиар бүрэлдсэн УИХ-ын дарга нар энэ асуудалд үргэлж эс үйлдэл гаргаж хандсан. Хуулийн гарц байх гэх тайлбар хүртэл хийж харагдсан. Шаардлагатай бол УИХ-ын дарга эс үйлдэлийг Үндсэн хуулийн Цэцэд өгөх болно" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.