Ил тод, нээлттэй гэх имижээр пиараа хийх болсон УИХ-ын дарга С.Бямбацогт 13 зөвлөхтэй ч мэдээлэл нь хаалттай байна

Ил тод, нээлттэй гэх имижээр пиараа хийх болсон УИХ-ын дарга С.Бямбацогт 13 зөвлөхтэй ч мэдээлэл нь хаалттай байна

Төрийн гурван өндөрлөг төдийгүй УИХ-ын гишүүд орон тооны болон орон тооны бус зөвлөхүүдтэй байдаг. Тухайлбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх найман зөвлөхтэй бол Ерөнхий сайд Н.Учрал орон тооны13 зөвлөхтэй. 

Харин УИХ-ын дарга С.Бямбацогт мөн 13 зөвлөхтэй аж. Сүүлийн өдрүүдэд УИХ-ын ил тод байдлыг хангаж ажиллахаа мэдэгдэж сурталчлан таниулж буй УИХ-ын даргын зөвлөхүүдийн мэдээлэл харин хаалттай байна. Өдгөө ч УИХ-ын албан ёсны цахим хуудсанд зөвлөхүүдийн мэдээлэл огт байхгүй байгаа юм. 

Бидэнд олдсон мэдээллээр,

-УИХ-ын дарга С.Бямбацогтын ахлах зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан С.Раднаасэд,

-Эдийн засгийн зөвлөх Золбоо,

-Улс төрийн зөвлөхөөр Г.Нарангэрэл, 

- Г.Нарангэрэлийн нөхөр Я.Энхбаатар мэдээлэл технологи хариуцсан зөвлөх, 

-Хууль зүйн зөвлөхөөр Отгончимэг,

-Гадаад харилцаа, ардчилал иргэний харилцаазохицуулах зөвлөх Оюунчимэг, тэрээр өмнө нь МҮОНРТ-ийн нэгдүгээр сувагт хүүхдийн редакцийг ахалж байсан гэх, 

-Нийгмийн бодлого хариуцсан зөвлөх Тамираа,

-Дотоод хяналт шалгалт хариуцсан зөвлөх Занданбат,

-Гадаад харилцааны зөвлөх Б.Анар,

-Ногоон хөгжил хариуцсан зөвлөх н.Билэгзаяа, Түүний хувьд С.Бямбацогтын эхнэрийнх нь дүү гэх мэдээлэл бий, 

-Хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөхөөр сэтгүүлч, яруу найрагч И.Буянжаргал нар тус тус ажилладаг байна.

 Бид УИХ-ын дарга С.Бямбацогтын зөвлөхүүдийн талаар эргэн мэдээлэх болно.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.