100 грамм алт захиалж авахаар 42 сая төгрөг шилжүүлэн залилуулжээ
Цахим орчинд алт үнэт эдлэлийг зах зээлийн үнээс хямд борлуулах, гадаад улсаас захиалгаар нийлүүлэх, шууд дамжуулалтаар сугалаа зохион байгуулах нэрийдлээр иргэдийг залилан мэхлэх тохиолдол бүртгэгдсээр байна.
Тодруулбал, энэ оны 11 дүгээр сарын 07-ны өдөр "Алтны захиалга өгөхөөр залилуулсан" гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Шалгалтын ажиллагаа явуулахад энэ оны долдугаар сарын 03-ны өдөр иргэн Б нь фейсбүүк орчинд 100 гр алтны захиалга өгөхөөр 42 сая төгрөг шилжүүлж залилуулсан болох нь тогтоогдсон байна. Залилагчид иргэдийн алт үнэт эдлэлийг хямд үнээр санал болгож урьдчилгаа төлбөр авах, өмнөх захиалгыг биелүүлсэн мэт сэтгэгдэл, зураг бичлэг ашиглан итгэл төрүүлэх, шууд дамжуулалтаар сугалаа зохион байгуулж азан болсон гэх нэрээр мөнгө шилжүүлэхийг шаардах, төлбөр авсны дараа захиалсан барааг нийлүүлэхгүй холбоо тасалдаг болохыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.