Бодь интернэшнл ХХК: Машины зураг, цүнхтэй мөнгө, 4,7 сая ам.долларын гадаад шилжүүлэг гэх мэт зүйлс нь баримт нотолгоогүй

Бодь интернэшнл ХХК: Машины зураг, цүнхтэй мөнгө, 4,7 сая ам.долларын гадаад шилжүүлэг гэх мэт зүйлс нь баримт нотолгоогүй

Өнгөрсөн амралтын өдөр Хотын дарга асан Х.Нямбаатар "Бодь интернэшнл ХХК"-тай холбоотой ноцтой баримтуудыг дэлгэсэн.

Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Бодь интернэшнл ХХК-иас мэдэгдэл гаргажээ. 

 "Монгол Улсын Их хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Х.Нямбаатар нь гадаад улсаас хувийн цахим хаягаараа дамжуулан ор үндэслэлгүй, илт худал ташаа гүтгэлэг зориуд түгээн хувийн хэвшил, хувь хүмүүсийн нэр хүндэд эрээ цээргүй халдаж байгаад харамсаж байна. Түүний мэдээлэлд дурдагдсан машины зураг, цүнхтэй мөнгө, 4,7 сая ам.долларын гадаад шилжүүлэг гэх мэт зүйлс нь баримт нотолгоогүй, олон нийтийг зориуд төөрөгдүүлэх зорилготой мушгин гуйвуулсан зохиомол яриа, илт гүтгэлэг юм.

Тухайн мэдээлэлд дурдагдсан 110 сая ам.долларыг нэр бүхий төрийн өндөр албан тушаалтан, албан хаагчдад бэлнээр авлига болгон өгсөн гэх мэдээллийг эрс няцааж байна. Төслийн санхүүжилт нь гэрээний дагуу бүтээн байгуулалтын ажилд бүрэн зарцуулагдсан. Ийм хэмжээний хөрөнгийг төслөөс гаргах нь санхүүжилтийн ноцтой дутагдал үүсгэж, бүтээн байгуулалтын ажлыг гацааж, зогсоох хэмжээний үр дагавартай, техник болон санхүүгийн ямар ч боломжгүй зүйл юм" гэжээ.

Open photo
Open photo

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.