Гардан тулаанчид ААШТ-ээс хүрэл цом хүртэв

Гардан тулаанчид ААШТ-ээс хүрэл цом хүртэв
 

Тайландын Паттаяа хотод гардан тулааны Азийн аварга шалгаруулах тэмцээн болж, Монголын баг тамирчид нэгдсэн дүнгээр хүрэл цомын эзэн болжээ.

Тус тэмцээнд 23 орны 240 тамирчин 58 ангилалд хурд, хүч, чадвараа сорьсноос Монголын тамирчид 12 алт, найман мөнгөн медаль авсан амжилтаараа багийн дүнгээр гуравдугаар байр эзэлж, хүрэл цом гардсан байна. Манай улсаас өсвөрийн ангилалд тав, насанд хүрэгчдэд найман тамирчин оролцсоноос “ЭЗО” дэвжээг үүсгэн байгуулагч, хар бүс таван дант С.Энхсайхан өөрийгөө хамгаалах төрлийн мастеруудын ангилалд түрүүлсэн бол өсвөрийн 10-11 насны ангилалд Д.Гэгээ өөрийгөө хамгаалах болон тулааны төрөлд хос алт, 14-15 нас ангилалд М.Баянмөнх өөрийгөө хамгаалах төрөлд алтан медалиар энгэрээ мялаасан байна.

Түүнчлэн “Хаянгарваа” дэвжээний тамирчин А.Бүжинлхам өөрийгөө хамгаалах болон тулаанаар, check.mn сайтын үүсгэн байгуулагч, сэтгүүлч Т.Цолмонсайхан тулааны төрөлд алт, өөрийгөө хамгаалах төрөлд мөнгөн медаль хүртжээ. Мөн “Сүбээдэй” дэвжээнээс цагдаагийн дэслэгч О.Арман тулааны төрөлд мөнгө, өөрийгөө хамгаалах төрөлд алт, Ө.Өлзийбат өөрийгөө хамгаалах төрөлд алт, хилчдээс ахлах ахлагч Э.Мөнгөншагай тулааны төрөлд мөнгө, өөрийгөө хамгаалах төрөлд алтан медалиар энгэрээ мялаасан байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.