Хэрэглэгчдийн зургийн санд зөвшөөрөлгүй нэвтэрсэн хэргээр Итали улс “Meta”-ийг $887 саяар торгов

Хэрэглэгчдийн зургийн санд зөвшөөрөлгүй нэвтэрсэн хэргээр Итали улс “Meta”-ийг $887 саяар торгов

Итали улс “Meta Platforms” компанийг Android үйлдлийн систем бүхий төхөөрөмж хэрэглэгчдийн зургийн санд зөвшөөрөлгүй нэвтэрсэн гэх үндэслэлээр 805 сая евро буюу 887 сая ам.доллароор торголоо.

Италийн Дата хамгаалах байгууллагын мэдэгдэлд тус компанийг “Facebook” аппликэйшнээр дамжуулан ухаалаг гар утсанд хадгалагдсан зураг, видео болон холбогдох метадатад зөвшөөрөл авалгүйгээр нэвтэрсэн гэдгийг онцолсон байна. Мөн хэрэглэгчдэд хангалттай мэдээлэл өгөөгүй гэж үзжээ. Түүнчлэн дээрх асуудалд ойролцоогоор 20 сая Android үйлдлийн системтэй хэрэглэгч өртсөн гэж дурдсан байна.

Үүний хариуд “Meta Platforms”-ийн Хэвлэлийн төлөөлөгч “Италийн зохицуулах байгууллагын баримтыг үнэлсэн байдал болон хуулийг хэрэглэсэн арга барилтай санал нийлэхгүй байна" гэж мэдэгджээ. Мөн торгуулийн хэмжээг хэт өндөр байгааг онцолсон байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.