ТОМИЛГОО: “Төсвийн хөрөнгөөс өөртөө 40 сая төгрөг завшсан” гэх ШШГЕГ-ын дарга А.Намсамандыг тойрсон ТАВАН ЧӨЛӨӨЛӨЛТ
Өнгөрсөн есдүгээр сард Ерөнхий сайд Н.Учрал өөрийн бүрэн эрхийн хүрээнд ХЗДХ-ийн сайд болон хамт харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагуудын хамт ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргаж буйгаа илэрхийлсэн. Улмаар Хууль зүйн сайд С.Амарсайхан чөлөөлөгдсөн хэдий ч ШШГЕГ-ын дарга А.Намсаманд мултарч үлдсэн байдаг. Түүнийг ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярын хүн учраас суудал нь ганхахгүй сугарч үлдлээ гэх яриа ч бий.
Тэгвэл ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс ШШГЕГ-ын дарга А.Намсамандыг яагаад чөлөөлөхгүй байгаа талаар тодруулахад "ШШГЕГ-ын дарга А.Намсамандыг ХЗДХ-ийн сайд бус ЗГ-ын тогтоолоор чөлөөлнө. Хууль зөрчсөн байж болзошгүй асуудалд нэр холбогдсон шүүхийн шийдвэр болон цагдаагийн байгууллагын таван дэд даргыг чөлөөлсөн" гэсэн юм.
Ийнхүү Н.Учралын хуулийн томчуудыг чөлөөлөх ажил А.Намсамандаар зогсож байгаа аж.
Тэгвэл А.Намсамандыг тойрсон таван чөлөөлөлтийг танилцуулъя. Хууль зүйн сайд Г.Тэмүүлэн "өөрийн эрх мэдлийн хүрээнд ЦЕГ, ШШГЕГ-ын 6 дэд даргыг чөлөөлсөн" гэж 2026.10.14-нд мэдэгдэж байв. Энэ тухай ХЗДХЯ-наас тодруулахад 6 бус 5 дэд даргыг чөлөөлөөд байгааг онцлов.
- ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ж.Батбаатарыг чөлөөлж Б.Ганчулууныг эргэн томилжээ
Б.Ганчулуун нь 2020 оноос хойш ЭЦА-ны даргаар ажилласан,
- 2023 оноос ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргаар,
-2025 онд ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар томилогдон ажиллаж байсан ч Хууль зүйн сайд асан С.Амарсайхан түүнийг чөлөөлсөн байсан.
- Энэ оны зургаадугаар сард ТЦА-ны дарга болон 3 сар ажиллаж байгаад ийнхүү ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн тушаалаар эргээд ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар буцаад ирсэн байна. Нэг үгээр Б.Энхбаярын томилгоо дахин хийгдсэн гэсэн үг юм.
- ЦЕГ-ын дэд дарга М.Батсайханыг чөлөөлж ХУД-ийн Цагдаагийн дарга, хурандаа Д.Дашнямыг томилсон байна.
Д.Дашням нь эрх зүйч мэргэжилтэй, Хууль зүйн ухааны магистр, Эрүүгийн цагдаагийн албаны чиглэлээр АБНЕгипт, БНТУ, мэргэжил дээшлүүлсэн, цагдаагийн байгууллагад 24 дэх жилдээ ажиллаж байгаа аж. Үүнээс Эрүүгийн цагдаагийн албанд 15 жил (төлөөлөгч, ахлах төлөөлөгч, чиглэлийн ахлах төлөөлөгч, тасгийн дарга, хэлтсийн дарга), аймаг, дүүрэг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын газар, хэлтсийн даргаар 9 дэх жилдээ ажиллаж байгаа мэргэшсэн эрүүгийн төлөөлөгч, удирдлага юм.
- ЦЕГ-ын дэд дарга Н.Баттөмөрийг хурандаа Б.Дэлгэрсайханыг томилсон
ЦЕГ-ын дэд дарга Б.Дэлгэрсайханы хувьд ч тэрээр өмнө нь ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байгаад 2026 оны зургадугаар сард чөлөөлөгдсөн бөгөөд есдүгээр сарын сүүлээр шинэ сайдын тушаалаар эргэн томилогджээ. Өөрөөр хэлбэл, С.Амарсайханы үед солигдсон хоёр удирдлага Г.Тэмүүлэнгийн томилгоогоор буцаад ирсэн гэсэн үг.
ШШГЕГ-т
ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Г.Цэргийнхүү
Тэрээр Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын дарга, Тусгай ажиллагааны газрын дарга, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны нэгжийн дарга, ШШГЕГ-ын ахлах мэргэжилтнээр ажиллаж байжээ.
- ШШГЕГ-ын дэд бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа С.Лхагвасүрэнг томилсон юм.
С.Лхагвасүрэн нь Хорих 445, 435-р ангийн газрын дарга, ангийн захирагчаар ажиллаж байжээ. Тухайлбал, 2019 оноос 2024 хүртэл Хорих 445-р ангийн газрын дарга хийж байсан. Харин 2024 оны хоёрдугаар сарын 20-нд бууриа сэлгэж хорих 235-р ангийн захирагчаар томилогдсон аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.