Дональд Трамп: В.Путин, Ши Жиньпин нартай Украин, Ираны асуудал, цөмийн зэвсэггүй болох талаар хэлэлцэнэ

Дональд Трамп: В.Путин, Ши Жиньпин нартай Украин, Ираны асуудал, цөмийн зэвсэггүй болох талаар хэлэлцэнэ
 
Шэньжэн хотноо Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын хүрээнд энэ сарын 19-ний өдөр АНУ, БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдахаар болсон.
 
Энэ уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нартай Украин, Ираны нөхцөл байдал, цөмийн зэвсэггүй болох асуудлыг хэлэлцэнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
 
Түүнчлэн талууд эдийн засаг, худалдааны асуудлыг хөндөн ярилцах аж. Цөмийн зэвсэггүй болох хэлэлцээ хүндхэн болно, учир нь оролцогчид цөмийн зэвсгээсээ тийм ч амархан татгалзахгүй гэж Доналд Трамп мэдэгджээ.
 
"Бид Ираны талаар ярилцана. Ираны хувьд явц сайн байгаа, гэхдээ л бид Ираны талаар багахан ярилцана. Мөн миний дуртай сэдэв болох Украины талаар ч ярилцана" гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдсэн байна.
 
Энд дуулгахад, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт Хятадын Шэньжэн хотноо 11 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд болно. Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа нь Ази, Номхон далайн бүс нутгийн 21 орныг багтаадаг эдийн засгийн форум бөгөөд оролцогчид худалдаа, хөрөнгө оруулалт, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг хэлэлцдэг юм.
 
Эх сурвалж: Reuters ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.