“Physical: Asia” шоуны хоёрдугаар улирал ирэх онд цацагдана

“Physical: Asia” шоуны хоёрдугаар улирал ирэх онд цацагдана

Азийн улс орнууд нэр төр, бахархлынхаа төлөө хүч чадлаа сорьдог Netflix-ийн хүчтэй өрсөлдөөнт шоу “Physical: Asia” хоёрдугаар улирлаа хийхээр албан ёсоор баталлаа. Шинэ улирал 2027 онд үзэгчдийн хүртээл болох юм.

Тус шоу нь “Physical” франчайзын олон улсын багийн анхны тэмцээн болж, 2025 оны аравдугаар сард нээлтээ хийсэн билээ. 

“Physical: Asia” богино хугацаанд дэлхий даяарх үзэгчдийн анхаарлыг татаж, тамирчид Азийн соёлоос сэдэвлэсэн асар том сорилтуудыг даван туулахын тулд хүний биеийн хүч чадлын хязгаарыг шалгасан юм. Тэмцээний туршид сэтгэл хөдөлгөм өрсөлдөөн, спортын нөхөрлөл, эв нэгдэл, багийн бат бөх ажиллагаа үзэгчдийг байлдан дагуулсан билээ.

Ийнхүү дэлхийн үзэгчдийн сонирхлыг татсан “Physical” франчайз нь гурван улирал дараалан Netflix-ийн дэлхийн шилдэг 10 контентын жагсаалтад багтаж, энтертайнмент шоуны салбарт байр сууриа бататгажээ.

“Physical: Asia” шоуны “Unbroken” нэртэй хоёрдугаар улирал 2027 онд Netflix-ээр цацагдана.

Эх сурвалж: Netflix

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.