Иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 185 нэгжээр буюу 20 хувиар нэмэгджээ
Боловсрол, эрүүл мэнд, газрын алба, нутгийн өөрөө удирдах байгууллагын албан тушаалтнууд нь сонгон шалгаруулалтгүйгээр албан тушаалд томилсон, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан, албан үүргээ гүйцэтгэхдээ бусдаас хандив, тусламж авч өөртөө давуу байдал олгосон, худалдан авалт, тендер сонгон шалгаруулалттай холбоотой гомдол, мэдээлэл дийлэнх хувийг эзэлж байна.
Хяналт шалгалтаар Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомж зөрчсөнийг тогтоон шийдвэрлэсэн бөгөөд албан тушаалтны ёс зүй, үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль бус шийдвэрийг хүчингүй болгох талаар хуулийн хэрэгжилтийг хангуулах болон зөвлөмж хүргүүлэх тухай нийт 156 албан бичгийг холбогдох байгууллагад хүргүүлснээс зөрчил гаргасан 69 албан тушаалтанд сануулах, албан тушаалын цалингийн хэмжээг болон албан тушаал бууруулах, нийтийн албанаас халах сахилгын шийтгэлийг оногдуулж хариуцлага тооцуулсан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.