ГХЯ: ОХУ-д цэргийн тусгай ажиллагаанд оролцох гэрээнд гарын үсэг зурж, оролцсон 10 орчим Монгол Улсын иргэн байна
Монгол Улсын иргэд "ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна" гэх зарын дагуу бүртгүүлж, гэрээ байгуулан дайнд дайчлагдах тохиолдол гарч байгааг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Энэ талаар тус яамны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа "ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна" гэдэг зарын дагуу холбогдсон Монгол Улсын иргэн дайнд дайчлагдсан тухай мэдээллийг тухайн иргэний ар гэрийнхэн нь олон нийтийн сүлжээнд байршуулсан.
ОХУ-ын Цэргийн прокурорын газар, Батлан хамгаалах яам руу холбогдож, Монгол Улсын иргэний талаарх мэдээллийг өгсөн. Үндсэндээ Монгол Улсын иргэн бол хэлний бэрхшээлээс үүдэн залилан луйврын шинжтэй гэрээнд санамсаргүйгээр гарын үсэг зурсан байна.
Энэ иргэнээ татан авахаар ОХУ-д хандсан. Ийм процесс нь өдөр хоногоор хэмжигддэг учраас ОХУ дахь Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яаманд шууд хандах алхмыг хийж байна. Энэ ганц тохиолдол биш. Өмнө нь бас ийм тохиолдол гарч байсан, цаашдаа ч дахин гарах эрсдэлтэй байна.
ОХУ-д цэргийн тусгай ажиллагаанд оролцох гэрээнд гарын үсэг зурж, оролцсон 10 орчим Монгол Улсын иргэн байна. Гадаад харилцааны яамнаас зарим иргэдтэй холбогдож, хэлний бэрхшээлээс үүдэн гадны хүчин зүйлийн нөлөөгөөр гэрээнд гарын үсэг зурсан гэдэг шалтгаанаар ихэнх иргэнийг нутаг буцаах арга хэмжээ авсан.
Иргэд өндөр цалин хөлс амласан тогооч, тээврийн жолоочийн ажил зэргийг фэйсбүүкээс мэдээлэл авч бүртгүүлдэг. Бүртгүүлээд ОХУ руу хил давдаг. Гэтэл бодит байдал дээр энэ нь залилан луйврын хэв шинжтэйгээр цэргийн тусгай ажиллагаанд татан оруулахын тулд ОХУ-ын зарим хуулийн этгээд, хувь хүмүүсийн зүгээс зохион байгуулсан үйл ажиллагааг байгаа анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.