АНУ ОХУ, Украинтай Европын аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэнэ
АНУ ойрын хугацаанд Украин дахь сөргөлдөөн дууссаны дараахь Европ дахь аюулгүй байдлын асуудлыг ОХУ, Украин, Европын орнуудын төлөөлөгчидтэй хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж. Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Жаред Кушнер мэдэгджээ.
"Европын аюулгүй байдлын асуудлын нэгдсэн ойлголтод хүрэхийн тулд ойрын хэдэн долоо хоногт бид хувийн яриа болон олон талт хэлэлцүүлгээр ОХУ, Украин, Европын төлөөлөгчидтэй ажиллахаар төлөвлөж байна. Бид тодорхой үүрэгтэй, харилцан хүлээх хариуцлагатай, түүнийгээ найдвартайгаар биелүүлдэг тогтолцоог бүрдүүлж чадвал энэ нь энх тайван руу чиглэсэн дараагийн алхмуудыг итгэл төгс хийх боломж олгоно" хэмээн Жаред Кушнер Х олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа бичсэн байна.
Өмнө нь Жаред Кушнер мэдэгдэл хийхдээ Европ тивд урт хугацаанд энх тайвныг цогцлоохын тулд ОХУ, АНУ-ын НАТО-ийн холбоотнуудыг хамарсан тохиролцоо хийх шаардлагатай гэж мэдэгдэж байлаа.
Эх сурвалж: Reuters, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.