АН-ын бүлэг: Ерөнхий сайдад шаардлага хүргүүлнэ
Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит /2026.11.23/ хуралдаан боллоо.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Н.Учралд шаардлага хүргүүлэхээр тогтжээ.
Бүлгийн хуралдаанаар Булган, Увс аймгийн Засаг дарга нарыг огцруулсан талаарх асуудлыг хэлэлцсэн байна.
Танилцуулга мэдээллийг Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Ардчилсан намын Хяналтын ерөнхий хорооны гишүүн Д.Цэндсүрэн, Булган аймгийн Ардчилсан намын дарга, ҮБХ-ны гишүүн Г.Ганбаатар нар мэдээлэл өгч, гишүүдийн асуултад хариуллаа.
Мөн нийгэмд хүлээлт өндөртэй байгаа хуулиудын талаар Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн, Хүний эрх, Хууль зүй, Засаглалын бодлогын зөвлөлийн ахлагч У.Болдхүү танилцуулга, мэдээлэл хийв
Иймд Ерөнхий сайд Н.Учрал Засаг дарга нарыг огцруулахтай холбоотой шийдвэрээ ажлын 7 хоногт багтаан албан бичгээр УИХ дахь АН-ын бүлэгт хариу ирүүлэх, уг шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Ерөнхий сайдыг Үндсэн хуулийн Цэцэд, Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэнг АТГ-т өгч шалгуулна гэж тус бүлгийн дарга Б.Түвшин мэдэгдэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.